УЛС ТӨР
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг ДЭМЖЛЭЭ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар “Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нарын дөрвөн гишүүн 2021 оны зургаадугаар сарын 21-д өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх)-ийг хэлэлцэж байгаа юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж дууслаа.
Ийнхүү гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явууллаа.
Хуралдаанд оролцсон гишүүдийн 51.9 хувийн саналаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхийг дэмжив.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.