Н.Алтанхуяг: Ерөнхийлөгч амлалтаа мартаад тэрбум мод яриад явна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар “Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нарын дөрвөн гишүүн 2021 оны зургаадугаар сарын 21-д өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх)-ийг хэлэлцэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: 2013 онд гадаадын хөрөнгө оруулалтын босготой холбоотой хууль батлагдсанаас хойш хөрөнгө оруулалт буурсан нь үнэн. Гэхдээ үүн дотор анализ хийж үзэх хэрэгтэй. Босгыг нь 50 мянган ам.доллар болгочихоор маргаашнаас эхлээд гадаадын хөрөнгө оруулалт орж ирнэ гэж горьдоод хэрэггүй. Ямар ч логикгүй байна. Хээл хахуулиа болиул. Чаддаггүй юм бол багасга. Ерөнхийлөгч монгол хүн байгалийн баялагтаа эзэн болно гэж дэмий юм ярьсан. Гэтэл түүнийгээ мартчихаад тэрбум мод яриад явж байна гэлээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Bitgii gants mod yariad yawaad bai !!! Ard tumniihee amidarliig har tetgeweree nem !!!
Сү.Батболд монгол улсын ерөнхийлөгчийг худалдаад авчихчээ.Хүрэлсүх би хэнд ч худалдагдахгүй гэж сүрхий ширүүн дуугарч сүржигнэж байсан нь саяхан. Гэтэл одоо хэлж амалж байсан нь бүгд эсрэгээрээ эргэж ард түмний төлөө дуугардаггүй улс орны төлөө ажилладаггүй болжээ.Тэрбум мод зэрэг үл гүйцэлдэх юм ярьж улс,ард түмний өмнө өнөөдөр тулгарч байгаа асуудлаас бултаж ард түмний анхаарлыг өөр зүгт хандуулж байна.Авилгатай тэмцэх энэ тэр бол бүр таг..Дэлхий булхайг нь дэлгэчихээд байгаа Сү.Батболд дэргэд нь байхад ганц ч үг дуугарахгүй гөлблзөөд байгаа нь мөнгөтэй хүнд худалдагдсаны гэрч бишүү.