Нийгмийн

Хамгийн том сургууль хэмээгээд торгуулсан МҮИС ШӨХТГ-ыг шүүхэд өгчээ

Монголын Үндэсний их сургууль нь “Монголын үндэсний их сургууль-Монголын хамгийн том их сургууль гэж өөрсдийгөө тодотгож, цахим хуудас болон нийтийн зорчигч тээврийн хэрэгслээр реклам, зар сурталчилгааг түгээсэн.

Энэ нь Зөрчлийн тухай хуульд хуулиар хориглосон зар сурталчилгаа захиалсан, бүтээсэн, түгээхийг хориглосон зүйл заалтыг зөрчсөн болох нь хяналт шалгалтын үед тогтоогдсныг ШӨХТГ-аас мэдээлж байв.

Өөрөөр хэлбэл, Монгол хамгийн том сургууль гэдгийг хэн тогтоодог, хаанаас, ямар байгууллага гаргадаг нь тодорхойгүй байхад өөрсдийгөө хамгийн том сургууль гэж тодотгох нь хэрэглэгчийг төөрөгдүүлж, зөв сонголт хийхэд сөргөөр нөлөөлж байна хэмээн үзсэн. Улмаар Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг зөрчсөн тул Монгол Үндэсний их сургуульд 5 сая төгрөгийн торгууль ногдуулсан байдаг.

Тэгвэл МҮИС ШӨХТГ-ийг шүүхэд өгчээ. Ингэхдээ ШӨХТГ-аас торгохдоо МҮИС ХХК гэсэн албан бичгээр торгосон. Манайх ХХК биш. МҮИС НҮТББ учраас энэ торгох шийтгэлийг хүчингүй болгож өгөхийг хүсчээ.

Тэгвэл анхан болон давж заалдах шатны шүүхээс МҮИС-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, харин ШӨХТГ-ын торгосон актыг түдгэлзүүлж, шинэ акт гаргах хугацаа өгчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button