Ц.Туваан: Нүүрсний үнэ ийм өндөр байхад арчаагүй, сэтгэлгүй ажиллаж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.10.08/ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбатаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан “Нүүрс тээврийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсож байна.
Гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ц.Туваан “485-490 ам.доллар байна. Ийм түүхэн дээд үнэд хүрсэн алтан боломжийг ашиглаж, хэдэн доллар олоод ирж чадахгүй салбар үнэхээр арчаагүй, сэтгэлгүй байна. Сэтгэлээ гаргаж, биечилж, Монголын эрх ашгийг хангаж ажиллаач. АН-ын үед 20-30 ам.доллар байхад зохион байгуулалт хийж гаргаад, төсөвт орлого төвлөрүүлээд, болоод байсан юм шүү. Чингэлэг тээврийн терминалын шийдэл яригдаж байгаа, энэ хэзээ ажил хэрэг болох вэ.
Ер нь бол танай салбарын асуудал хүнд байна даа. Дарханы зам дээр ч гэсэн анхаармаар байна.
Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Терминал үндсэндээ ашиглалтад орсон. Чингэлэг өөрөө ачдаг, буулгадаг төхөөрөмжүүд ирсэн. Замын үүд-Эрээний нөхцөл байдал сайжирсан. Дарханы замын хувьд, хажуугаар нь зам тавих биш, өргөтгөж, дөрвөн урсгалтай болгож байгаа шүү. Энэ жил борооноос болж ажил хэд хоног саатсан болохоос урагштай явж байна”.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Г.САНСАРМАА










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Туваан чи битгий худлаа яриад бай. Тонныг нь 75-85 доллараарзарж байсан нүүрсийг танай намын шуналын тулам, хулгайч нохой Н.Алтанхуяг 40 доллар болгож гэрээ хийгээд шанд нь хятадуудаас хэдэн сая доллар авсан гэдгийг бичиг үсэгт тайлагдсан уншсан сонссоноо ойлгодог хүн бүр мэднэ дээ.