"2.3 их наядын алдагдалтай "Эрдэнэс тавантолгой” төмөр замыг санхүүжүүлж байна”
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан “Нүүрс тээвэрлэлтийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний” талаар тавьсан асуулгын хариуг сонсож байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд "Эрдэнэс Тавантолгой” компани одоогийн байдлаар 2.3 их наяд төгрөгийн алдагтай ажиллаж байна. Гэтэл сая 80 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан МИАТ компанийг дампууруулах уу, үгүй гэдгийг хөндөж, гүйцэтгэх захиралд нь хариуцлага тооцлоо. Гэтэл 2.3 их наядын алдагдалтай компани түүний санхүүжилт төмөр зам руу орж байгаа тохиолдолд хариуцлага тооцох уу. Төмөр замын санхүүжилтээ цаашдаа хэрхэн хийх вэ?
ЗТХ-ийн сайд Л.Халтар "Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр зам яах аргагүй "Эрдэнэс Тавантолгой” -гоос санхүүжээд явж байна. Дуустал санхүүжүүлнэ” гэлээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.