УЛС ТӨР

Л.Халтар: Авлигын асуудлыг Засгийн газраар ярья, үнэн бол харамсалтай байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.10.08/ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбатаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан “Нүүрс тээврийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсож байна.

Гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Би нэг юм хэлье. Өчигдөр надад нэг мессеж ирсэн. Цагаан хад, Гашуунсухайтад авлигал хэтэрлээ. Мөнгө өгсөн машин тээвэр хийж байна. Шударга тээвэрчид нэг ч эрээс хийхгүй байна. Тэгэхэд  мөнгө өгсөн нь 4-5 эрээс хийгээд байна гэж. Надаас утсыг нь аваад, энэ хүнтэй холбогдоорой.

Ер нь ОХУ-аас болоогүй дээ. Том улс манайхыг тэгж хааж, боож байгаад байгаа юм байхгүй. Нэг хэсэг АН-аас боллоо гэдэг байсан. Одоо ОХУ, БНХАУ гэж хоёр нөхөр гарч ирсэн шинжтэй. Тийм юм байхгүй шүү.”

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Ер нь энэ авлигалын асуудлыг цагдаа, тагнуулд шалгуулъя даа. Засгийн газрын хуралдаанаар ярья. Үнэхээр ийм байгаа бол харамсалтай байна”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-10-08 16:02

Haltar z##l estoi salbariig bol duusgaj ba daa. Yamand olon jil baisnaar ajil sain hiideg ym bish ugaasaa buurunhii chadgui tanai salbar bainga bol boomtni aj ahuin negjee muljij amidardag sh dee

Энк
Энк
2021-10-11 15:48

Норовын күү хамаагүй хусна. Болгоомжтой

Irgn
Irgn
2021-10-11 21:05

ajliin shirheg ed esee medehgui bol zaigaa tawiad yawah heregtei

Холбоотой мэдээ

Back to top button