УЛС ТӨР

Г.Занданшатар: Зах дээр буу халж байгаа юм шиг ярихгүй шүү

УИХ-ын чуулганаар “Нүүрс тээвэрлэлтийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний” талаар тавьсан асуулгын хариуг сонсох явж үргэлжилж байна.

Зам тээврийн хөгжлийн яамны “Автотээврийн бодлогын газар”-ын дарга н.Жаргалсайхан “Шинжилгээний зөрүүтэй холбоотой асуудлаар миний бие болон ХӨСҮТ-ийн эмч Амарбаясгалан боомтод очиж ажилласан. Гол асуудал нь Монголын талд шинжилгээ өгөхөөр сөрөг, БНХАУ-д очиж өгөхөөр эерэг болчихдог. Тэгэхээр халдвартай гарсан багийг Хятадын тал 28 хоног хүлээж авахгүй гээд дээр нь Цагаан хаднаас гаргах шаардлага тавьдаг. Буцаж ирээд шинжилгээ өгөхөөр халдваргүй гарч улмаар жолооч нар цагаан хаднаас гарахгүй гэдэг маргаан үүсдэг. Нэг тохиолдол хэлэхэд өөрийнхөө оронд өөр хүнийг шинжлүүлээд цаана очоод тэр нь баригддаг. Үүнээс үүдэж багаараа бухимдсан асуудал үүсдэг. Нэмээд хэлэхэд гаднаас байнга хүн оруулдаг, кемпийн дэглэм сул, эдгэсэн мөртөө түүнийгээ нуудаг гэх зэрэг асуудал гардаг” хэмээн ярив.

Гэтэл түүнийг ийн ярьж Б.Бат-Эрдэнэ гишүүний асуултад хариулт өгч дуусав уу үгүй юу УИХ-ын дарга Г.Занданшатар “Албан ёсны юм ярина шүү, зах дээр буу халж байгаа юм шиг юм ярихгүй шүү” хэмээн загнасан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button