УЛС ТӨР

Д.Ганбат: Пээдгэр, бүдүүн дуутай энэ залуу хэн гэсэн бэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.10.08/ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбатаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан “Нүүрс тээврийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсож байна.

Гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат "Уг нь би энэ асуулгыг Ерөнхий сайдад хаягласан юм л даа. Ер нь эдийн засгийг сайжруулах гаргалгаа нүүрсэн дээр л байгаа юм. Засгийн газрын хандаж байгаа хандлага л ийм байна. Хүмүүс дүгнэх байх. Маш олон гишүүд асуулаа. Л.Халтар сайдын хэрэнд таарсан юмыг л асууна. С зөвшөөрөл гэсэн зүйл хэзээнээс эхэлсэн юм бэ. Хэдэн жил ажиллаж байгаа хэн хэн гэж нөхдүүд юм бэ. Яриа нь нэлээд бүдүүн дуутай, пээдгэр байх чинь. Нүүрс тээврийн жолоочдыг яаж зовоож байна, энэ авлига. С зөвшөөрөл үүнийг өгдөөсөн. Цаана нь улс орны эдийн засаг дампуурч байна. Энэ зөвшөөрлөө больчихож болдоггүй юм уу.

Энэ төмөр зам чинь ашиглалтад орох юм уу. Цаана нь их нарийн ширийн зүйл бий.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Төмөр зам ашиглалтад орно оо. Монголчууд бүгд үүн дээр итгэлтэй байя. Энэ оны сүүл гэхэд утсан харилцаагаар галт тэрэгний хөдөлгөөн нээх, сунжирлаа гэхэд 2022 оны нэгдүгээр улиралд багтаах өөдрөг төсөөлөлтэй байна. Хил холболтын цэг хийгдээгүй л бол тээвэр зогсчих юм биш.

АТҮТ ТӨҮГ-ын дарга Б.Гүрсоронзон “С зөвшөөрөл маань 2011 оны хоёр улсын Засгийн газар хоорондын протоколын хүрээнд бий болсон. Ганцхан С биш, D, F зэрэг 10-аад бичиг байгаа. Ер нь бичиггүй болгох асуудлыг хөндөөгүй биш хөндөж байсан. Төрийн байгууллагууд нэг машин ч болтугай нүүрс гаргахаар чин сэтгэлээсээ ажиллаж байгаа.

УИХ-ын гишүүн Д.Ганбат “Би хэдэн жил ажилласныг нь асуугаад байна. Өөрийнхөө түвшнээс хэтрүүлж яриад байх юм. Чи өөрийнхөө чаддаг, мэддэг юмаа л ярь. Таны хэмжээний хүн Монголын нүүрсний тээвэрлэлтийн бодлогыг шийдээд байдаг юм уу. Монгол Улс ийм болчихсон юм уу”.

АТҮТ ТӨҮГ-ын дарга Б.Гүрсоронзон “Авто тээврийн салбарт долоо дахь жилдээ, мэргэжилтнээ эхлээд ажиллаж байна”.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Herken
Herken
2021-10-08 19:43

Ganbat gishuun ooroo ch adilhan buduun baij, haha

Зочин
Зочин
2021-10-08 22:19

Энэ Ганбат зүгээр л битоноо чирээд Баянхонгор руугаа �######�чихв�##� зүгээр байгаа юм даа

Зочин
Зочин
2021-10-09 11:00

Dankh ganbat z##laa. Chmtai eren yaajch yarisan eren yaadgiin.

Зочин
Зочин
2021-10-09 12:55

Эдийн засаг сүйрлээ гэж юу гээд б�##�айраад байгаа гахай вэ?. Тэгж ярив�##� ардчилсан намынханг төр барьж баыйхад2012-2016 онуудад Монгол улс жинхэнэ дампуурч ю�##�втын нөөцгүй болж эдийн засгийн өсөлт хасах хувь руу орж, дэлхийд дампуурлаа зарлах дээрээ тулж, гадаадын хөрөнгө оруул�##�т хасах хувьтай болж байсан гэдгийг эрүүл ухаантай л бол санах ёстой.

Баянхонгор
Баянхонгор
2021-10-11 21:35

Чамаас болж АН ялагдаад байгааг мэдэж байна уу?! Битон оо!!

Холбоотой мэдээ

Back to top button