Нийгмийн

М.Энхболд: Би намдаа Удирдах зөвлөлийн гишүүн хийж байна

Өнөөдөр /2021.10.08/ улс төрийн намын төлөөлөл Баянгол дүүрэгт шинээр байгуулсан агро паркт мод тарьсан байна. Энэ арга хэмжээнд МАН-ын дарга асан М.Энхболд оролцжээ.

Тэрбээр “21 дүгээр зуунд дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа хамгийн эмзэг асуудал бол байгалийн асуудал болоод байна. Монголчууд тэрбум мод тарих зорилтоо дэлхий нийтэд зарласан. Төрийн тэргүүний уриалгыг хэрэгжүүлэх тал дээр бид идэвх санаачилга гаргаж ажиллах ёстой гэж бодож байна. Тиймээс БГаянгол дүүргийн шинээр байгуулсан агро паркт ирж энэхүү хөтөлбөрт хувь нэмрээ оруулж байна. Бид тарих, ургуулах ажилд хамт анхаарах ёстой. Би Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байхдаа 2004 онд мод тарьж, хоёр жилийн турш арчилж ургуулж чадвал  нийслэлийн төсвөөс урамшуулж хөрөнгө гаргаж өгдөг журам тогтоож, ажиллаж байсан.

60 тэрбумын гэгдэх асуудал бол ор үндэслэлгүй. Тухайн үед би байгаагүй. Энэ бол улстөрийн зорилготой зүйл болсон. Би одоо улс төрийн намын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа. Дараагийн сонгуульд дэвших эсэхийг хувь хүн яриад байх асуудал биш. Улс төрийн нам өөрөө шийддэг” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Аан тэгнэ байх даа та нар! Ийм л хувхай цайчихсан ширэн нүүрлэсэн гэмт этгээдүүд шүү дээ . Хүрэлсүх попорчин 17 тэрбумын казиночинтойгоо хуйв####даж нэг завин дээр сууцгаасан ухаантайм байна тийм үү их л жарвайлдаж байгаам байнда. 60 тэрбумчид аа хүгсүгтэйгээ ########цгааншүү

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button