Нийгмийн

Өнөөдрөөс гурван хоног архи, согтууруулах ундаа худалдаалахгүй

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгууль аравдугаар сарын 10-нд буюу ирэх ням гарагт болно. Нөхөн сонгууль болох гэж буйтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга захирамж гаргажээ. Уг захирамжид “Нийслэлийн нутаг дэвсгэрт аравдугаар сарын 9-11-ний өдрүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх”-ийг хоригложээ.

Мөн дээр дурдагдсан өдрүүдэд урлаг, соёл, спортын ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахгүй, зах, худалдааны төвүүд маргааш ажиллахгүй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button