Нийгмийн

Ажил их, амармааргүй байна, дарга нар аа

Өчигдөр /2019.08.28/ Засгийн газар хуралдаж Халх голын байлдааны ялалтын 80 жилийн тэгш ой тохиож байгаатай холбогдуулан 2019 оны 09 дүгээр сарын 03-ны ажлын өдрийг  бүх нийтээр амрах өдөр болгов. Тухайн ажлын өдрийг 2019 оны 09 дүгээр сарын 07-ны бямба гаригт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Уг нь хичээл, сургууль есдүгээр сарын 02-ны өдөр эхэлж байгаа. Оюутан сурагчид, хичээлдээ орсныхоо маргааш нь л шууд амарчихна. Ямар ч авцалдаагүй. Ажил албатай хүмүүс ч ирэх долоо хоногийн төлөвлөгөөгөө хэдийнээ гаргачихсан байхад гэнэт л ийм шийдвэр гаргачихна. Монгол ажил, амьдралаа төлөвлөх боломж ер нь байна уу? Төр засаг нь гэнэт л “амар амар” гээд амраачихдаг тул сэрэмжтэйхэн байхгүй бол болохгүй.

Намрын их ажил эхэлж байхад Халх голын байлдааны ялалтын 80 жил гээд бид амарч яах вэ дээ. Угаас урдах баяр, ёслолоо яая гэж байхад ахиад нэг өдрийг баяр болгож амраана. Ажиллангаа л түүхээ санаж, бахархаад сайхан ажиллачихмаар л байна шүү, дарга нар минь. Амралтын хоёр өдөр ард иргэд чинь үр хүүхдээ аваад Улаанбаатараас зугтааж салхи, савирт гарч эрүүл агаар амьсгалуулдаг юм. Ганцхан өдөрт амждаггүй юм.

Үгүй ер нь, ажил их байна, амармааргүй байна аа, дарга нараа. Аль нэг төрийн тэргүүн ирэхээр л зам хааж, иргэдээ хашиж, “хотоос гаргаж” байж санаа нь амардаг. В.Путин ерөнхийлөгч ирээд л буцаг л дээ, замаа хааж байгаад зорчуулчихаж болдог л биздээ. Заавал биднийгээ ад үзэж, гэрт нь хорихын хэрэг юун.

Т.САНТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button