Нийгмийн

Монгол Улсад суугаа дипломатчид мод тарив

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Гадаад харилцааны яам, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд, Олон улсын байгууллагууд болон Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын хамт олон, Монгол Улсын соёлын элч нар нэгдэж, 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Налайх дүүргийн “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарив.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Дэлхий нийтэд учирч буй том эрсдэл, сорилтуудын нэг нь уур амьсгалын өөрчлөлт бөгөөд түүнийг даван туулах гол аргуудын нэг нь мод тарьж, ургуулах явдал юм. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 75 орчим хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөөд буй тул иргэн бүрийг мод тарьж, ургуулахыг уриалж байна. Мөн мод тарихдаа шинэ ургаж буй нялх модыг нэг газраас нөгөө рүү шилжүүлж суулгах бус шинээр үрслүүлж, ургуулах нь чухал” гэдгийг онцоллоо.

Гадаад харилцааны яамны албан хаагчид болон Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд, Олон улсын байгууллагуудын төлөөллүүд цаашид мод тарьж, ургуулах үйлсэд хамтран ажиллахаар болов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button