УЛС ТӨР

Ө.Шижир: Ардчилсан нам улс төрийн хоёрдугаар байрын тавцангаас арчигдаж байна

Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга асан Ө.Шижир Ардчилсан намын дотоод асуудлын талаарх өөрийн байр сууриа цахим хуудаснаа илэрхийлсэн байна.

Тэрбээр “Өглөөний мэнд найзуудаа, нөхөн сонгууль гээд улстөржицгөөгөөд л сууцгааж байна ууСонгуулийн үр дүнтэй та бүхэн баяртайгаар санал нэгдэж байна уу, эсвэл заа арай ч дээ хэмээн харамсан хүлээн авч байна уу. За тэгээд аль ч хувилбараар нь хүлээж авсан ч энэ бол бидний байгаа л царай. Өглөө босоод толинд л өөрийгөө харж байна аа л гэсэн үг. Үүнээс цааш газар үгүй. Ардчилсан нам 2016 оноос хойш 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас бусад бүх сонгуульд дараалан ялагдлаа. Ялагдах ялагдахдаа улстөрийн хоёрдугаар байрын тавцангаас арчигдаж байна. Эцсийн дүндээ иргэд бидэнд манай намд тавих ёстой дүнгээ л тавилаа. Одоо үүнээс цааш газар үгүй, үүнээс хойш тэвчээрийн зааг үгүй.1989 оны өвөл, 1990 оны хавар Сүхбаатарын талбайд, цаашлаад улс даяар Ардчиллыг хүсч жагссан Монголчууд Ардчилалд итгэл алдарсан хэрэг огтхон ч биш ээ.Ардчилсан нам бол нийтлэг үзэл, нэгдмэл зорилгын төлөөх улс төрийн нам биш болсон.Харин сүнсээ ч худалдаад хамаагүй намын гишүүдийн итгэл найдвар, хөдөлмөр зүтгэлийн хумхын тоос чинээ санадаг үеэ өнгөрөөсөн ах нарын сонгуульд өрсөлдөж жүжиглэх зорилготой улс төрчдийн дээд, дунд, доод түвшний клуб, эсхүл төрийн институцууд, бизнесийн бүлэглэл, хэвлэл мэдээллийн байгууллагатай ашиг сонирхлын нэгдэл болж, өндөр дээд түвшний авилгын сүлжээ, мафийн тогтолцооны шинж чанартай болсон.Тиймээс Ардчилсан нам эхлээд нам шиг нам болох ёстой.Өнгөрсөн 31 жилийн хугацаанд Ардчиллыг жинхэнэ утгаар нь байгуулж, ард иргэдийнхээ наад захын хэрэгцээг ч хангаж чадаагүй учраас ардчилал нь үзэл санааны “хар зах” дээр “зарагддаг” ердийн нэг “бараа” болж хувирлаа.Бид одоогийн нөхцөл байдалдаа дүн шинжилгээ хийж, Монголын өвөрмөц онцлог, дэлхийн нийтлэг үзэлд тулгуурласан, ардчиллын шинэ үзэл санааг өөрсдөө боловсруулах шаардлагатай. ҮЕ ХООРОНДЫН ШИНЭЧЛЭЛ 1989 оноос өнөөдрийг хүртэл Ардчиллын алтан хараацай гэгдэж, Монгол Улсын бүхий л өндөр дээд албан тушаалуудад томилогдож, одоо ч цөхрөлтгүй улайрсаар байгаа “ах нар” маань өөрсдөө хөгжлийн хамгийн том саад болж байгаа гэдгээ ухамсарлаж байгаа болов уу? МАН 1990 оноос хойш Г.Очирбат, Б.Даш-Ёндон, Н.Энхбаяр, С.Баяр, Сү.Батболд, М.Энхболд, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ зэрэг 1920-1980-аад онд төрсөн дарга нарын нүүрийг үзэж байхад Ардчилсан нам мөнөөх л Э.Бат-Үүл, З.Энхболд, С.Эрдэнэ нарыг толгой дээрээ залсаар өлгийндөө өтөлж байна. Сая 18 болон 28-р тойрогт нэр дэвшсэн нэр дэвшигчидээ ч гэсэн хар. Энгийнээр хэлвэл МАН улстөрийн үе шилжилтийг сүүлийн 31 жилийн хугацаанд 9 дэх үеэ бэлтгэн маш бодитойгоор гаргаж ирж байна. Өнөөдөр эрх барьж байгаа намын удирдлагууд бүгд 1980 оны төлөөлөл байгаа бол дунд шатны удирдлагууд нь 1990 оноос хойш төрсөн залуучуудаар бүрдүүлж. МАН -н хамгийн гол гурван ч газрын дарга нь 1990 оноос хойш төрсөн залуучууд байх жишээтэй. Гэтэл манай намын дарга нь С.Эрдэнэ ч юм шиг О.Цогтгэрэл ч юм уу М.Тулгат бас дарга нь ч юм шиг... Мэдэхгүй ээ мэдэхгүй яг юу болоод байгаа юм гэдэг л зүйл болж байна. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга бүр байхгүй, газар хэлтсийн дарга нь нар тогтвортой биш. За дунд шатны намын дарга, ХЭГ даргыг ярих юм бол жилд хэд ч солигдоод байгаа юм ёстой бүү мэд. Одоо болсон, удирдлага гэх хүмүүс бүгд хариуцлагаа хүлээх ёстой. Хүний нөөц, гишүүнчлэлийн асуудал бүр таг мартагдсан. Манай намд залуус элсэх байтугай дайжих болсон. Ардчилсан намын гишүүд бид өдрөөс өдөрт хувьсан хөгжиж байгаа дэлхий нийт, үе хоорондын шилжилттэй хөл нийлүүлж, Ардчилсан нам өөрөө үе хоорондын шинэчлэлийг одоо л хийх ёстой. Улстөрийн сүүлд зохион байгуулсан хоёр ч сонгуулийг ах нар чинь хувийн эрх ашгийнхаа төлөө зараад идчихлээ. Улстөрийн тулгуур мэт хоёр багана хэмээдэг нэг багана болох Ардчилсан нам маань цагаан хуудастай өрсөлддөг, одоо бүүр сүүлдээ Үнэн ба зөв намтай байр булаацалдан өрсөлдөж байна. Бизнес эрхлэгч хүн бохь эсвэл чихэр заран худалдаа хийж ашиг орлого олдог бол манай намын үүсгэн байгууллагч ах нар маань намаа зарж цөм ашигтай бизнес хийж байна. Тийм болохоор үзэл санаанаасаа урвагадаг урвагчдаасаа салъя. 1990 оны энэ ах нарын оронд 1990 онд төрсөн залуучуудыг намын удирдлагад гаргаж байж холдуулах юм байна. АРД ТҮМНЭЭ НЭГ ХАРААЧ “Ямар ард түмэн байна, тийм төр байна!” гэдэг афоризмыг Ф.М.Достоевский хэлэхдээ ард түмний сонголтоор сонгогдон зохион байгуулагддаг төрийн тухай хэлсэн болов уу? Ямартай ч тухайн ард түмний ямар нэгэн нөлөө, оролцоогоор байгуулагддаг тийм төрийн тухай хэлсэн биз. Харин Монголд улс төрчид, нийтлэлчдийн амны зугаа, чихний баясгалан болсон энэ афоризм ихэд дэлгэрэн тарахдаа ард түмний боловсрол, мэдлэг тааруу, өөрөөр хэлбэл мунхаг, галзуу ард түмэн учраас сонгуулиар мунхаг, галзуу улс төрчдийг сонгож гаргадаг гэдэг хоёрдмол утгагүй тайлбар ойлгогдох болсон юм. Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн бугшсан асуудлуудыг тайлбарлахад хэтэрхий амархан, бас гэнэн логик бус уу?Гэтэл Монгол Улсын төр өөрөө ашиг сонирхолын бүлгүүдэд “барьцаалагдсан” ба тэдний зөрчил тэмцлийн хийгээд ашиг хонжооны мөлжлөгийн талбар болсон учраас сонгуулиар нэр дэвшигчдийн жагсаалтанд зөвхөн тэдний шалгарсан манлай төлөөлөл орохоос өөр хэн ч орох боломжгүй гэдгийг тэд эс мэднэ гэж үү? Үндсэн хуулиар иргэд “төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэж заасан заалтыг нь иргэн сонгогчоос “дээрэмдэж”, Монгол Улсын төрийг “эрэг, шургаар” нь задалж хулгайлаад төрийн машиныг тонох “төрийн хүмүүс”-ийг сонгогчдод байдлыг дээрдүүлэх ямар ч сонголтгүйгээр тулгаж байгаа юм.Монгол Улсын төр “хулгайчдын орогнох оромж” болсон учраас ард түмэн дэлхийд 10-т жагссан өндөр хүүтэй банк, ломбард, мөнгө хүүлэгчдийн зээлд шулуулж, Үндсэн хуулиар олгогдсон амьд явах эрх нь зүйл бүрээр зөрчигдөж, өвчлөл, цаг бусын үхэл, ядуурал, ажилгүйдэлд нэрвэгдэж, дээр нь “хар масс” хэмээн доромжлогдож, “ардчилсан, хүний эрх, эрх чөлөөт, иргэдийн тэгш оролцоог хангасан, парламентын ардчилсан улс” гэж бас дахин доромжлогдож байгаа юм. Ямар төр байна, тийм ард түмэн байна. БИД ХУДГИЙН МЭЛХИЙ ЮУ? ХӨГЖЛИЙН МАНЛАЙЛАГЧ УУ? 1990 оны Ардчилсан хувьсгалын гол ололтыг хүний эрх, эрх чөлөө, төр засгийг шүүмжлэх эрх чөлөө гэж үздэг. Гэвч ядуурал, ажилгүйдэл, амьдралын баталгаагүй болсон нийтийн шүүмжлэлийг чухам тийм болгосон дээд давхарга буюу нам, төр нь хэзээ ч хүлээж авахгүй, бас үйл ажиллагаандаа тусгахгүй нь логикийн хувьд, бас системийн хувьд мэдээж гэдгийг бид 30 жил харлаа. Зүйрлэвэл гүнзгий худаг дотор байгаа хүн худгийн амсар дээр зогсч байгаа нэгнийг худаг дотроосоо шүүмжилж, тэр ч байтугай, бүдүүлгээр хэлэхэд доромжилж болно. Гэхдээ худгаасаа гарч чадахгүй нөхцөлд түүний энэ үйлдэл нь юуг ч өөрчилж чадахгүй, бас юунд ч нөлөөлөх боломжгүй, ердөө л худаг доторх утга учиргүй тэнэг үйлдэл болох бус уу? Ардчилсан намын залуу гишүүд бид худгийн мэлхий юу, хөгжлийн манлайлагч уу гэдгээ өөрсдөө сонгох цаг одоо л ирлээ. Учир нь үүнээс цааш газар бидэнд үгүй. За яах уу тэгээд хэдүүлээ зүгээр хараад л суугаад байх уу. Ардчилсан намын гишүүн Өлзийхүүгийн Шижир” хэмээсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2021-10-11 12:08

24 онд 5 сууд�##� авна

Төмөр Зам
Төмөр Зам
2021-10-11 12:44

Энэ тэ1 бацаан юу гээ хуцаад бнаа. Очиж Женкодоо хошногдуулаад сууж сайхгуй.

Zochin
Zochin
2021-10-11 12:51

АН-ын хөгшин буур�##� толгойтнуудад ичих булчирхай гэж �##�гоо. Тоодог хүнгүй болсон байхад луйварчин царайлчихаад ичихгүй нэр дэвшээд л байх юм аа. Яс горьдсон нохой шиг намаа арилжаад л зүтгээд байх юм ккк

зочин
зочин
2021-10-11 12:54

Овоо доо, одоо ухаарч байгаа бол бас ч гэж боломж олдож магадгүй л юм. Гэхдээ АН-ын том ах нар нь ч үхтлээ байр сууриа тавьж өгөх болов уу даа. Учир нь тэд бүгд гэмт хэрэгтнүүд болсон тул амиа аврах ганц арга нь улс төржих, АН-аас үхтлээ зуур�##�даж байж л ядахдаа шоронд орчихолгүй тэсэх явд�##� шүү дээ. Бат-Үүл, Гарамгайбаатар гээд л тод жишээ нь байж л байна. Энэ 2-оос ч илүү гэмт хэрэгтнүүд сүргээрээ АН-ын ард нуугдаж байгаа нь нууц биш ш дээ.

Зочин
Зочин
2021-10-11 13:06

Зөв. З�##�уучууд хөдлөх цаг нь болсоон..

Зочин
Зочин
2021-10-11 13:14

Битгий хуцаа, юугаа мэддийн өнөөдөр АН тулдаа их хур�##�д 10 гаран сууд�##�тай байна ХҮН намын хэдэн хөөрцөн МАНы суганы үс гуяны хөлснүүд их хур�##�д азаар ганц сууд�##� авсныгаа нээх их юманд бодчихсон, энэ их мөнгө эрх мэдэл хулгай луйврын эсрэг АН тулдаа тэсч байгаа заа эргүүтэхээ больж үз

Б.Нямтайшир
Б.Нямтайшир
2021-10-11 13:16

Чоно борооноор гэж АН-ыг хуваасан Жэногийн нар хөлүүд одоо АН-ыг авна гэнээ. Түй май шүү �####� нуудаа

y
y
2021-10-11 13:24

ene buhen hanaj tsadahiig ul medeh b##von chihtei hunees neg mur bolj bgaan

Genco
Genco
2021-10-11 13:59

Orosiin buunii nohoi Genco-iin tejeever g###g mini !! Tanai ezen chin ene buhnii ehleliig tavisan shuu!! AN-iin Hamag leaderuudiig harluulsaar shorond yavuulsan. Uiliin uree edleesei p###anuud

зочин
зочин
2021-10-11 15:32

АН-ыг 50, 60, 70-аад оныхон 2 хөл дээр нь босгож чадна. 80, 90-оныхон боловсрол нэмгэн, цүнх барьж хулгай хийж гаршсан хүйтэн цэвдэг сэтгэлтэнүүд учраас энэ 2 оныхонг улс төрд хэзээч оруулж болохгүй чадахгүй. АН-ыг 2000 оныхон з�##�гамжлаад аваад явах хэрэгтэй.

del
del
2021-10-11 17:25

хэдэн он байх нь сонин биш батүүл гарамгайбаатарт учир нь байгаа юм улс төрт з�##�уу үе хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй гэхдээ мерит зарчимаар ман ыг хар з�##�уучууд нь яаж төрийг доройтжуулж байна бензин шахм�##� түлш гээд гарагасан шийдвэрээсээ цагийн дараа буцна дахиад цагийн дараа өөр юм ярина энэ нь төрд огт бэлтгэлдээгүй шинж ардын намд одоо огт олигтой амьтан �##�га ардчилсан нам бүүр ч дор

Иргэн
Иргэн
2021-10-11 17:32

Танай босс ч самраанд нь оролцсон доо. Гол баатаруудынх нь нэг биздээ

Зочин
Зочин
2021-10-11 17:33

Зөв зөв. Үнэнтэйгээ нүүр тулах хэрэгтэй. Элбэгдоржийг тас тат. Энэ новш намаа битгий хэл улсаа хэнэг чүгүй сүйрүүлэх хүн. Тулгат, Эрдэнээ, Эмэгтэй болдог прокурор, Бат үүл бүгд Элбэгээгийн дохио зангаа заавраар дуугарч хөдөлдөг утсан кукла болсон.

Erka
Erka
2021-10-11 18:27

Eo batuulee icheechee chamd itegdeg teneg hun odoo baihgui bolson erthen ene namaas z##l chnii hereg odoo mongol ulsad baihgui muu hudalch hulgaich uulee ooriigoo haana ybaagaa ymar hunee medej ablaa z##l deereesni namiin darga geed ooriigoo bodson tulga erthen z##l chamd darga hiih chadbar bolon medleg alga mongolchuud chni huniig gadnaasna haraad ymar huniigni meddeg um chamd uneheer haraad baihad tiim haragdah shinj bolon chadbar alga erthen z##l muu shulga mini ichij amidar

Zochin
Zochin
2021-10-16 09:00

Ийм болоход нилээн үүрэг гүйцэтгэснээ өөрөө гэж мэддэггүй юм байх даа

PetrErashov
PetrErashov
2021-10-17 05:06

С радостью приветствуем вас!
Наша компания предлагает лучшие прогоны "киллеры" для онлайн-сайтов вашего конкурента. Всего от 2000 руб.
- Стопроцентный эффект. Веб-сайты точно "умрут".
- Предельно возможное число негативных фитбеков.
- Наша специфическая база - выжимка самых сильных площадок из 10 млн. веб-сайтов (спамных, порно, вирусных и тому подобных). Это работает бесперебойно.
- Прогон выполняется сразу с 4 мощных серверов.
- Постоянная отправка вирусных ссылок на офици�##�ьный email.
- Выполнение заказа на протяжении 40-240 часов. Растянем по времени как угодно.
- Прогон с запретными ключами.
- С условием заказа 2 сайтов - выгодные бонусы.

Стоимость $80
Полная отчётность.
Оплата: Qiwi, Yandex.Money, Bitcoin, Visa, MasterCard...

Телега: @xrumers
Skype: xrumer.pro
WhatsApp: +7(977)536-08-36

Только эти!
А тАкож Работаем со Студиями!

Холбоотой мэдээ

Back to top button