НИЙГЭМУЛС ТӨР

Б.Энхбаяр: Визний асуудлыг ганц зоосны нүдээр харж болохгүй

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өнгөрөгч долоо хоногт чуулганаар хэлэлцсэн Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөл оруулах хуулийн төслийн талаар өөрийн байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр “Визтэй холбоотой асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хэлэлцэх нь зүйтэй. Ер нь ийм хүрээний асуудлыг манай улс түүхэндээ хаалттай хэлэлцэж ирсэн. Би тус хуулийн төслийг хаалттай хэлэлцье гэдэг горимын санал гаргасан, харамсалтай нь гишүүд дэмжээгүй.

Визтэй холбоотой асуудлыг ганцхан зоосны нүдээр, эдийн засгийн агуулгаар харж болохгүй. Манайх визний хувьд хатуу улсуудын тоонд ордог, энэ нь ч түүхэн уламжлалтай. БНХАУ-ын нэг тосгоны иргэд манай улсын нийт иргэдээс олон шүү дээ.

Харин ажлын хэсэг хуралдаагүй байхад хуулийн төслийг өргөн барьсан гэх асуудлыг хууль санаачлагчдаас, өөрсдөөс нь асуусан нь дээр байх” гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button