УЛС ТӨР

С.Амарсайхан: Хөл хорио тогтоохгүй, дасан зохицож сөрж амьдарна

УИХ-ын гишүүн, УОК-ийн дарга С.Амарсайхан коронавирусийн нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, Ковид-ын нөхцөл байдал маш хүнд байгаа. Эмнэлгийн ачаалал асар их байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 22 мянга гаруй иргэн бий. Үүнээс 6500 гаруй нь нийслэлд, үлдсэн нь хөдөө орон нутагт байна. Одоо иргэд гуравдугаар тундаа идэвхтэй хамрагдах нь чухал байна. Өнөөдрийн байдлаар 330 гаруй мянган иргэн хамрагдаад байна. Вакцины үр нөлөөнд түүврийн аргаар судалгаа хийж байна. Вакцины нэгдүгээр тунгийн дараа 32, хоёрдугаар тунгийн дараа 72 хувийн дархлаа тогтсон. Дельта хувилбарт вакцины нөлөөлөл 32 хувь болж буурсан. Тиймээс томуугийн болон коронавирусийн дархлаажуулалтад идэвхтэй хамрагдах хэрэгтэй байгаа юм. 1.7 сая тун вакцины нөөц байна. Үүнээс 1.2 сая тун нь файзер вакцин. Цаашдаа хөл хорио тогтоохгүй гэсэн бодлоготой байна. Цаашид хэдэн ч жил үргэлжилж мэдэх тул дасан зохицож, сөрж амьдарна гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хариу
Хариу
2021-10-11 17:22

ЭНЭ НӨХӨР ХЭДЭН ХҮНИЙ АМИНД ХҮРВЭЛ ХӨЛ ХОРИХ БОЛ? УГ НЬ ЦӨӨН ХЭДЭН МОНГОЛЧУУДАА АМЬД БАЙЛГАВАЛ ЦААШИД ТАТВАР ТӨЛӨӨД ТА НАРТ ХЭРЭГТЭЙ БАЙМААР ЮМ. СӨРЖ АМЬДРАНА ГЭДЭГ ЧИНЬ ТААВААРАА ХАЛДВАР АВЧ, ТААВААРАА НАС БАР ГЭЖ СОНСОГДООД БАЙНА ДАА

Холбоотой мэдээ

Back to top button