Нийгмийн

Б.Жавхлан: Барилга байшин гэхээсээ илүү хөгжлийн төсөв болсон

МАН-ын бүлгийн хурлын дараа мэдээлэл хийлээ. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан төсвийн талаар мэдээлэл өгөв. Тэрбээр “Аравдугаар сарын нэгний дотор төсөв болон дагалдах хуулиудыг өргөн барьсан. Өнөөдөр МАН-ын бүлэгт танилцууллаа.

2020 оны төсөв ковидын нөхцөл байдал, эдийн засагт ямар эрсдэл авч ирэх вэ гэдэг олон сорилтууд дунд хийгдлээ. Гэхдээ 2022 онд эдийн засаг өсөх хандлага үргэлжилнэ гэж харж байна. Гэхдээ төсвийн орлогыг хөөстэй тавьж, эрсдэлд оруулахгүйгээр бодит төсөв хийсэн.

Эдийн засгийн голлох секторуудаа дэмжиж байж хямралаас гарна. Тэгж байж дунд, урт хугацааны дараагийн эдийн засгийг эрсдлийг давах ёстой. Тухайлбал энэ жилийн хөрөнгө оруулалтууд хөгжлийн хөрөнгө оруулалт болж байна. Барилга байшин гэхээсээ илүү хөгжлийг, хувийн хэвшлийг, эдийн засгийн суурь бүтцүүдээ дэмжих нь зүйтэй” гэв.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн асуудлаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдсэн. Баталчихсан юм шиг олйгоод байна. Үгүй. Хууль өргөн барьсан гишүүдээс янз бүрийн мэдэгдэл хийгээд, нэрээ хэлсэн байна билээ. Журмаараа, дэгээрээ өргөн барьсан гишүүдийн 50 хувь нэрээ татсан бол хууль татагддаг. Тиймээс энэ хууль бараг татагдах байх гэж бодож байна. Бүлгийн хурлаар Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцох асуудал яриагүй. Ерөнхий сайдын бүрэн эрх. Олонхийн бүлэг зүгээр санал хэлэх төдий эрхтэй” гэв.



Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button