УЛС ТӨР

А.Ариунзаяа: Гурав хүртэлх насныхныг цэцэрлэгт авахгүйг би хувьдаа эсэргүүцэж байгаа

Энэ намрын УИХ-ын чуулганаар яригдах Сургуулийн өмнөх боловсролын хуульд “Гурав хүртэлх настай хүүхдүүдийг цэцэрлэгт авахгүй байх” өөрчлөлт оруулах гэж байгаа билээ.

Үүнийг эсэргүүцэж Засгийн газарт хэд хэдэн удаа саналаа оруулсан тухай ХНХ-ийн сайд А.Ариунзаяа сайд онцлов.

Энэ тухай тэрбээр, “Гурав хүртэлх насныхныг цэцэрлэгт авахгүй гэж хуульчилж байгаа нь эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийг хааж боож буй явдал. Би хувьдаа эсэргүүцэж байна. Энэ тухай саналаа Засгийн газрын хуралдаанд оруулсан. Ирэх онд хүүхэд харах үйлчилгээнд 2.6 тэрбум төгрөг тусгасан. Алслагдсан тойрогт 5000 орчим хүүхэд байгаа гэсэн тоон мэдээлэл байгаа” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Үнэн хэцүү байна. Шийдэж өгөмөөр байна. Хувийн цэцэрлэгийн үнэ нэмэгдээд өрх айлд хүнд тусаж байна.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button