Нийгмийн

Улс төрийн намын тухай хуульд Германы жишиг заалтууд оруулж байна

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг энэ намрын чуулганаар хэлэлцэгдэх Улс төрийн намын тухай хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг ахалж байгаа билээ. Үүнийхээ хүрээнд ХБНГУ-ын улс төр, ардчиллын боловсролын Фридрих Эбертийн сангийн суурин төлөөлөгч Бенедикт Ивановсыг хүлээн авч уулзаж, Монголын улс төрийн намын тогтолцоог шинэчлэх асуудлаар тус сантай хамтран ажиллах талаар ярилцлаа.

Энэ үеэр тэрбээр “Монгол Улс дэлхийн улс орнуудын улс төрийн намын зохицуулалтын сайн туршлагаас судлах, намын бүтэц, санхүүжилтын талаар Монголд нутагшуулах боломжтой эрх зүйн зохицуулалтыг олон улсын стандартын дагуу хийх нь ихээхэн чухал юм.

Харин ХБНГУ-ын намын тогтолцоо, улс төрийн намын санхүүжилт нь Монгол Улсын хувьд жишиг болохуйц сайн систем тул улс төрийн намын тухай хуулинд Германы механизмаас голлох шинэчлэлүүдийг оруулж байгаа юм. Энэ хүрээнд хуулийн төсөл боловсруулах үйл явцад ХБНГУ-ын улс төрийн боловсролын сангуудтай хамтран ажиллаж, хэлэлцүүлэг хийх, бодлогын зөвлөмж авах шаардлагатай байна.

Мөн Улс төрийн намын тухай хуулийн төсөл боловсруулах үе шатанд Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Ардчилал болон сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэн, НҮБХХ зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж бодлогын судалгаа, зөвлөмж авч байгаа” хэмээн онцлов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button