УЛС ТӨР

УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн төслийн ажлын хэсэг хуралдана

Өнөөдөр ажлын хэсгүүд болон байнгын хороодын хуралдаантай.

ЛХАГВА ГАРАГ /2021.10.13/

ЦАГНЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНХААНА
11.00Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан334 тоот өрөөнд
14.00Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан“Их засаг” танхимд
16.00Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан“Үндсэн хууль” танхимд
ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН
10.00Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан:Хэлэлцэх асуудал:· “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2021.09.27-ны өдөр ирүүлсэн, хэлэлцэх эсэх/· Ажлын хэсэг байгуулах тухай /Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл/· “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, хаалттай/· “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2021 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол банк 2020.12.08-ны өдөр ирүүлсэнхаалттай/“Жанжин Д.Сүхбаатар” танхимд
14.00Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан:Хэлэлцэх асуудал:· Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.06.07-ны өдөр өргөн мэдүүлсэнэцсийн хэлэлцүүлэг/· Байнгын хорооны тогтоолын төсөл /Намрын ээлжит чуулганы 10 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/“Жанжин Д.Сүхбаатар” танхимд
15.00Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан:Хэлэлцэх асуудал:· Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /ковид 19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/ -ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/· Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх/· Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын 4 гишүүн 2021.05.14-ний өдөр өргөн мэдүүлсэнанхны хэлэлцүүлэг/· Байнгын хорооны тогтоолын төсөл /Намрын ээлжит чуулганы 10 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/“Жанжин Д.Сүхбаатар” танхимд
ГУРАВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
14.00Нийгмийн бодлогын байнгын хороо:Хэлэлцэх асуудал:· Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүнийг оновчтой болгох нь сэдэвт хэлэлцүүлэг“Их Эзэн Чингис хаан” танхимд
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button