НИЙГЭМ

ҮЙЛ ЯВДАЛ: ЖДҮ эрхлэгчдийн өдөрлөг үргэлжилнэ

Өнөөдөр буюу аравдугаар сарын 13-ны энэ өдөр болох үйл явдлуудын тойм мэдээллийг хүргэж байна.

09.00 ЦАГТ:

-"Боловсролын салбарын санхүүжилт: Асуудал, шийдэл” үндэсний хэлэлцүүлэг “Холидэй Инн” зочид буудлын хоёр давхрын хурлын танхимд болно. Утас: 70008292, 88053903

-“Нэг ч ЖДҮ эрхлэгч хөгжлөөс хоцрох учиргүй” ЖДҮ эрхлэгчдийн нэгдсэн нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд үргэлжилнэ.

11:00 ЦАГТ:

-Монгол ньюс мэдээллийн төвд Монголын үндэсний бөхийн мэргэжлийн лигийн анхдугаар барилдааны талаар мэдээлнэ. Утас: 89116989

-Баянгол дүүргийн ИТХ-ын гишүүд "Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, мод тарина. Утас: 91399149

16.00 ЦАГТ:

Хууль зүйн үндэсний хүрээлэнд “Оюутны стратегийн өмгөөлөл, нөлөөлөл хөтөлбөр”-ийн нээлт болно.

ТӨРИЙН ОРДОНД

10.00 ЦАГТ:

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

14.00 ЦАГТ:

-“Жанжин Д.Сүхбаатар” танхимд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

-“Их Эзэн Чингис хаан” танхимд “Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүнийг оновчтой болгох нь” хэлэлцүүлэг болно.

15.00 ЦАГТ:

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button