Нийгмийн

Нүүрс тээвэрчидтэй учраа ол хэмээн Зам тээврийн сайд Л.Халтарыг Засгийн газрын хуралдаанаас гаргажээ

Тавантолгойн нүүрс тээврийг Цогтцэцийгээс Чойр хүртэл 409 км улсын чанартай авто замаар тээвэрлэж байсан. Тэгвэл эл замаар нүүрс тээвэрлэхгүй байх шийвэрийг энэ сарын 20-ноос эхлэн хэрэгжүүлэх шийвэрийг Зам тээврийн сайд Л.Халтар гаргасан байна. Тиймээс нүүрс тээвэрчид Л.Халтар сайдыг огцрохыг шаардаж, төрийн ордны гадна жагсаал хийлээ.

Тэгвэл яг үүнтэй зэрэгцэн төрийн ордонд Засгийн газар хуралдаж буй. Тэгвэл хуралдааны үеэр ордны гадна өрнөөд буй жарсаал, нүүрс тээврийн жолооч нарын тавиад буй шаардлагыг хүлээж авч, асуудлаа шийд хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Зам тээврийн сайд Л.Халтарыг хурлаас гаргасан байна.

Нүүрс тээврийн жолооч нарын зүгээс дарга нарыг хариуцлага хүлээхийг шаардаж, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдэд шаардлага хүргүүллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тээвэрүүлэхгүй гэсэн үндэслэл шалтгаан нь юу байсан юм болдоо

бомж
бомж

ХАЛТАР ХҮНЭЭС ГЯЛГАР ШИЙДЭЛ ГАРАХГҮЙ НЬ ОЙЛГОМЖТОЙ

Back to top button