Нийгмийн

НҮҮРС ЭКСПОРТ: Ерөнхий сайд нь УРАГШЛУУЛАХ, Зам тээврийн сайд нь ГАЦААХ технологи

Таван толгойн нүүрсийг Цогтцэцийгээс Чойр хүртэл 409 км улсын чанартай авто замаар тээвэрлэж байсан. Энэ сарын 20-ноос эхлэн эл замаар нүүрс тээвэрлэхгүй байх шийвэрийг Зам тээврийн сайд Л.Халтар гаргасан байна. Тиймээс нүүрс тээвэрчид Л.Халтар сайдыг огцрохыг шаардаж, төрийн ордны гадна жагсаал хийлээ.

Тэгвэл яг үүнтэй зэрэгцэн төрийн ордонд Засгийн газар хуралдаж буй. Хуралдааны үеэр ордны гадна өрнөөд буй жагсаал, нүүрс тээврийн жолооч нарын тавиад буй шаардлагыг хүлээж авч, асуудлаа шийд хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Зам тээврийн сайд Л.Халтарыг гаргажээ.

Ийнхүү нүүрс тээвэр саатаж, өдрөөс өдөрт БНХАУ руу гаргаж буй экспорт нь хумигдаж буй энэ үед Зам тээврийн сайд зам хааж, нөхцөл байдлыг улам дордуулсан бололтой. Ингэхдээ Зам тээврийн сайдын эрхлэх асуудал гэх утгаар Ерөнхий сайдад мэдэгдээгүй аж. Гэтэл Ерөнхий сайд нь өчигдөр, шөнө дөлөөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай цахим уулзалт хийж, нүүрс тээврээ урагшлуулах талаар ярилцсан.

Эл замыг хаах болсон талаар Зам тээврийн сайд Л.Халтар тайлбар хийлээ. Тэрбээр “Улсын чанартай авто зам нь үнэн. Тэнд нөхцөл байдал ямар байгааг суралжлагч нар яваад үзчихээрэй. Газар ямар байдалтай болсныг хараарай. Энэ сарын 20 хүртэл хугацаа байна. Баян зам ТББ-тай өмнө байгуулсан гэрээгээ дүгнэе, болох болохгүй байгаагаа ярилцъя гээд манай мэргэжилтнүүд гаргасан юм байна. Гэтэл шөнө суугаад гэрээгээ дүгнээд бичгээ манайд аваад ирэхийн оронд талбай дээр орж ирсэн юм байна. Ийм л зүйл болсон байна.

Эдийн засгаа бодлоо гээд хэзээ ч нөхөн сэргээгдэхгүй байгаль дэлхийгээ сүйрүүлж болохгүй. Энэ замаа мөнгө гэж хараад юу ч хамаагүй явуулбал байгалиа яах вэ.

Тэнд байгаа болохгүй зүйлүүдээ засахын төлөө явъя. Өнөөдрийн байдлаар Чойр өртөөн дээр 400 мянга орчим тонн нүүрс байна. Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр аймгийн иргэд энэ тээврээ зогсоогооч гэж ярьсан. Зогсоосон хугацаанд нөхцөл байдлыг сайжруулж, засахын төлөө ажиллана. Зам тээврийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд энэ асуудал байдаг. Тэнд ажиллаад ирсэн тайлангууд байна. Ажлын хэсэг ажиллаад ямар нөхцөл байдалтай байгааг бүгдийг нь аваад ирсэн. Видео бичлэг ч байгаа” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Кочин
Кочин
2021-10-13 13:11

Нүүрс тээвэр саатаж, өдрөөс өдөрт БНХАУ руу гаргаж буй нүүрсний экспорт хумигдаж буй энэ үед Зам тээврийн сайд нь зам хааж, нөхцөл байдлыг улам бүр дордуулсан бололтой. Ингэхдээ Зам тээврийн сайдын эрхлэх асуудлын хүрээнийх хэмээн эл шийдвэр гаргахдаа Ерөнхий сайдад мэдэгдээгүй

Гархм
Гархм
2021-10-13 13:16

Оросын хорлон сүйтгэгч юм биш үү. Монголын нүүрсний экспортыг �##�ь болох гацаагаад бай гэсэн да�##�гавартай

Зочин
Зочин
2021-10-13 13:50

гэнэт л байг�##�ь орчиноо боддог болж гэнэ нүүрсээ гаргаж жолооч нараа орлоготой болгоо

Иргэн
Иргэн
2021-10-13 16:07

Ийм байд�##�д хүргэсэн Жээнкк үнэхээр мундаг юм аа, төмөр замыг гацааж, заав�##� өргөн цариг тавиулах шийдвэр гаргуулж, төмөр замыг эсрэг зүгт нь байгуулж, хятадаас авах том машины импортыг нэмэгдүүлж, байг�##�ь орчныг дээд зэргээр бохирдуулж байна, гадаадын хамгийн сайн хорлон сүйтгэгч ч ийм муу зүйл хийж чадахгүй. Бүүр танк орж ирнэ гээд айлгана. Ийм бөктэй монголчууд бид үнэхээр азгүй юм.

Холбоотой мэдээ

Back to top button