УЛС ТӨР

Т.Доржханд: Хөрөнгө оруулалтыг гадаадын иргэн харьяатын асуудлаас салгаж ойлгох хэрэгтэй

УИХ-ын гишүүн Т.Доржханд хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд холбогдуулж, өөрийн байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр “Бид эдийн засгаа тэлж, иргэдийнхээ цалин хөлсийг нэмье гэвэл үүд хаалгаа гадаадын хөрөнгө оруулалтад нээж өгөх хэрэгтэй. Энэ үүднээс би тус хуулийн агуулгыг нь дэмжсэн. Харамсалтай нь энэ чухал асуудлыг гадаадын иргэдэд оршин суух эрх олгох гэсэн үг өгүүлбэр оруулж ирээд харлуулчихлаа.

50 мянган ам.долларын хувьд, 500 ч, 5 сая ч байж болно. Гол нь гадаадын иргэн харьяатын асуудлыг хөрөнгө оруулалттай хольж болохгүй. Тэр босго бол уг нь нэг их ач холбогдолтой асуудал биш. Иргэдийг бухимдуулах нь бухимдууллаа. Энэ чухал сэдвийг Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд аваачиж, урд хөршөөс хүмүүс орж ирэх нь гэх агуулгаар нийгэмд айдас үүсгэсэнд харамсаж байна.

Нэг хэсэг иргэдийг танкаар айлгаад төмөр замын төслийг гацааж байсан удаа бий. Энэ бол хариуцлагагүй явдал. Нөгөө талд Монгол Улс хар хайрцагны бодлоготой. Гадаадын иргэн харьяатын асуудалд байр сууриа яаж илэрхийлэх нь тусдаа. Үүнийг хөрөнгө оруулалт гэдэг сэдэвтэй битгий хольж ойлгоорой. Яаж эдийн засгаа тэлэх вэ гэж ярьж байхад ганц заалтаас болж нийгэм бухимдчихлаа.

МАН үнэхээр институц юм бол бүлгээрээ ярихгүй яасан юм. Миний хувьд хөрөнгө оруулалтыг татах, дэмжих чиглэлд тов тодорхой байр суурьтай байгаа” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button