НИЙГЭМ

Г.Ёндон: Нүүрсний үнэ өссөн нь нэг талдаа экспорт унасантай холбоотой

Өнөөдөр /2021.10.13/ Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Тэгвэл хуралдаанаар гаргасан зарим шийдвэрийн талаар УУХҮ-ийн сайд Г.Ёндон танилцууллаа.

Тэрбээр “Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын хамтарсан зөвлөл хамгийн сүүлд 2017 онд хуралдсан. Тэгвэл нөгөөдөр буюу аравдугаар сарын 15-ны өдөр дараагийн уулзалтыг хийхээр болсон. Энэ уулзалтын удирдамжийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ.

Мөн уул уурхайн салбарт холбогдох хуулийн төслийг танилцууллаа. Мөн өчигдөр болсон Ерөнхий сайд, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көчянь нарын уулзалттай холбогдуулсан зарим шийдвэр гаргах түвшний асуудлуу хэлэлцэгдлээ.

Уул уурхайн салбар нүүрснээс бусад түүхий эдийн бүтээмжээрээ төсвийн орлогын төлөвлөгөөгөө биелүүлсэн гэж болно. Гэвч нүүрсний үнэ өндөр байхад экспорт тасалдаж байгаа нь яахын аргагүй алдагдсан боломж. Гэхдээ нэг талаас экспорт тасалдсан учраас гадаад зах зээлд үнэ нь өссөн” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button