НИЙГЭМ

“Тавантолгой түлш” ХХК-ийн 51 хувийг “Эрдэнэс тавантолгой” эзэмшинэ

Өнөөдөр /2021.10.13/ Засгийн газар хуралдаж, “Тавантолгой түлш” ХХК-ийн хувьцаа эзэмшлийг тодорхой болгожээ. Тодруулах юм бол, тус компанийн хувьцааны 51 хувийг “Эрдэнэс тавантолгой” компани, 39 хувийг Эрчим хүчний яам, 10 хувийг  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар эзэмших болжээ.

Энэ талаар “Эрдэнэс тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Д.Ганхуяг мэдээлэхдээ “Манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд “Тавантолгой түлш” компанийг 2018 оноос хойш санхүүжүүлж ирсэн. Өнөөдрийн байдлаар 372 тэрбум төгрөгийг тус компанид зарцуулжээ. Харин өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хувь эзэмшлийг нь шийдлээ. Мөн бид “Тавантолгой түлш” компанийн таван жилийн бизнес төлөвлөгөөг боловсруулж, 14 хоногийн дараа Засгийн газарт танилцуулах үүрэг хүлээлээ” гэв.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button