НИЙГЭМ

“Удахгүй бага насны хүүхэдтэй төрийн албан хаагчдыг цахимаар ажиллуулна”

Өнөө орой УОК, НОК-ын нэгтгэсэн Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн.

Энэ үеэр бага насны хүүхэдтэй төрийн албан хаагчдыг цахимаар ажиллуулах чиглэл өгөгдсөн талаар ярилаа. Тодруулбал, Б.Ууганбаяр “Шадар сайд С.Амарсайханы зүгээс төрийн байгууллагад ажилладаг бага насны хүүхэдтэй болон өндөр настай хүнийг гэртээ сувилдаг иргэдийг цахимаар ажиллуулах нь зүйтэй гэдэг байр суурь илэрхийлсэн” гэжээ.

Үүнийг Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар баталж, “Энэ шийдвэр удахгүй гарна. Бага насны хүүхэдтэй төрийн албан хаагчдыг бага цагаар, цахимаар ажиллуулах чиглэл өгөгдөөд байна” хэмээсэн байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button