УЛС ТӨР

Н.Алтанхуяг: Сүүлийн нэг жилд авсан зээл нэг тэрбум ам.долларт хүрчихлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /ковид 19-ийн эсрэг  вакцинжуулалтын арга хэмжээ/ -ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: “Нэг жилийн хугацаанд авсан бидний зээл нэг тэрбум ам.долларт хүрлээ. Арай замбараагүй байна. Тооцоотой баймаар байна. Баахан вакцин авлаа гээд байх юм. Энэ их вакциныг худалдаж авах шийдвэрийг хэн гаргаад байгаа юм бэ. Арбидол болно гээд тэгснээ болохгүй гээд төөрөгдүүлээд байх юм. Ковидоор айлгаад өчнөөн л зээл авлаа шүү дээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Вакцины төлөлтийг ЭМЯ болон холбогдох байгууллагууд гаргадаг. 17 наснаас доош 1.3 сая хүүхэд байна. Энэ хүүхдүүдэд хийх вакцин 7.3 сая мянган тун вакцин татан авалт хийсэн.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button