Нийгмийн

Тэтгэвэр тогтоохдоо НДШ-ийн дараалсан таван жилээр тооцдог байх хуулийн төсөл өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.10.13) өргөн барилаа.

Одоогийн байдлаар манай улсад 317 мянга орчим өндөр настан тэтгэвэр авч байна.

2017 онд тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн, өндөр насны тэтгэвэр тогтоохдоо нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн 5 жилийн буюу 60 сарын дундаж цалингаар тогтоодог байсныг 2018 онд нэмэгдүүлж 7 жил буюу 84 cap болгосон нь иргэдийн гар дээр ирэх тэтгэврийн дүн багасахад хүргэсэн.

Иргэдэд олгож байгаа тэтгэвэр нь тухайн даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаа болон шимтгэл төлсөн дундаж цалин хөлснөөс шууд хамааралтайгаар бодогддог.

Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьсан. Энэхүү хууль батлагдан хэрэгжих үед 2018 онд батлагдсан хууль хэрэгжиж эхэлсэн хугацаанаас эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэдэд тэтгэврийн зөрүү үүсэх, үүнээс улбаалсан хохирол амсах эрсдэл үүсэхээр байна.

Тиймээс энэхүү хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэх Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамтатган хэлэлцүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна хэмээн хуулийн төслийн танилцуулгад дурджээ.

Тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 7 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос өндөр насны тэтгэврийг тогтоон бодож байгааг 5 жил болгон өөрчлөхөд хуулийн өөрчлөлтийн хугацаанд тэтгэвэр тогтоолгосон иргэдийн авах тэтгэврийн хэмжээнд зөрүү үүсэж байгаа тул иргэдийн өндөр насны тэтгэврийг дахин тогтоох, энэ хугацаанд үүссэн зөрүүг нөхөн олгох харилцааг зохицуулахаар хуулийн төслийг боловсруулжээ.

Энэхүү зохицуулалтад 2018 оны Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуульд орсон өөрчлөлтөөр тэтгэвэр тогтоолгосон өндөр настнууд хамаарах юм байна.

Ингэснээр иргэдийн өндөр насны тэтгэврийн мөнгөн дүн бодитоор нэмэгдэх нөхцөл бүрдэнэ, төр иргэддээ тэгш, шударга хандах эрх зүйн орчин бүрдэнэ гэж хууль санаачлагч үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-10-14 10:37

өмнө нь 5 жил байсан биздээ. Ер нь бол хуучинаар нь болгох хэрэгтэй. Шинэ юм хийж байгаа юм шиг хууль санаачилсан гээд л бөөн мөнгө.

Saraa
Saraa
2021-10-14 10:46

Маш зөв хууль байна.Дэмжиж байна.5 жилийн дундажаар тогтоох ёстой.

зочин
зочин
2021-10-14 10:50

Ухраад л байх юм даа энэ улс. 5 жил гэдэг бол ашиглахад амархан хуулийн цоорхой. Даатг�##� хамгийн багаар төлж явж явж сүүлийн 5 жил өндөр төлөөд л хамгийн өндөр тэтэгэвэр авч байгаа з�##�ьтнуудад зориулсан хууль. Энэ Пүрэвдорж ах дүү нартаа л зориулж хууль санаачилжээ. Улсад бол гай авчирна.

Zochin
Zochin
2021-10-14 11:03

Mash zov.Atd bidend bodit demjleg bolno shu.Buh gishuud demjeed ogooroi.

dorj
dorj
2021-10-14 11:23

Дэмжиж байна.

Зочин
Зочин
2021-10-14 14:29

маш зөв сан�##� байна,5 жилийн дунджаар тогтоох хэрэгтэй,

Холбоотой мэдээ

Back to top button