Нийгмийн

Д.Ганбат: Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг АН-ын бүлгээс хаслаа

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийлээ.

Тэрбээр "АН-ын бүлэг, АН-ын гишүүдийн цөөнхийн бүлгийн эрх ашгийг хангаж, мэдээлэл хүргэхгүй байгаад МҮОНРТ-д харамсаж байна.

Нөхөн сонгууль дуусаагүй байна. Харамсалтай нь 30 хувийн ирцтэй сонгууль явагддаг болжээ. Хууль нь тийм юм байна.

Монгол төрийн хоёр багана болсон МАН, АН хоёр намын дүрэмтэй. АН-аас надад албан бичиг ирсэн. АН-ын Үндэсний дүрмийн хорооны тогтоолоор АН-ын гишүүн Ц.Туваан нь намын гишүүний үүргээ биелүүлээгүй тул намын гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хасаж, сахилгын шийтгэл оноосон байна.

УИХ-ын тухай хуульд намын бүлэгт тухайн бүлэг, нам эвслээс сонгогдсон гишүүн орно гэсэн байдаг. Тиймээс бие даан дэвшиж УИХ-д сонгогдсон гишүүд бүлгийн хуралдаанд оролцох боломжгүй. Тэгэхээр бие даан УИХ-д орж ирсэн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар АН-ын бүлэгт байх боломжгүй болж байна. Энэ шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг чиглэл болгосон байна” гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin

ene Ganbat gej ergui s#a zailaasai uruu

Зочин
Зочин

социал демократ социалист нам руугаа орсон нь дээр дээ

Back to top button