НийгмийнСПОРТ

П.Бүрэнтөгс: “Бүрэн Монгол гэр” төслийн хүрээнд 21 аймгийн 21 гэр бүлд гэр өгнө

Увс аймгийн Давст сумын харьяат бөх, улсын аварга П.Бүрэнтөгс өөрийн санаачлагаар хэрэгжүүлж буй “Бүрэн Монгол гэр” төслөө өнөөдөр танилцууллаа. Төслийн хүрээнд 21 аймагт ажиллаж, амьдарч буй 21 залуу гэр бүлд иж бүрэн тавилгатай монгол гэр бэлэглэхээр болжээ.

Энэ талаар П.Бүрэнтөгс “Сайн сайхан амьдрахын төлөө хүсэл, тэмүүлэл дүүрэн яваа залуу гэр бүлийг дэмжихийн тулд гэр өгнө. Тусгай захиалгаар хийлгэнэ. Орон нутгийн удирдлагатай хамтарч, судлаж байгаад сонгоно. Үнэхээр ийм дэмжлэг шаардлагатай эсэхийг судална.

Гэр бэлэглээд л орхичихгүй эргэх холбоотой ажиллана. Өнгөрсөн хугацаанд бид өөрсдөө санхүүгээ гаргаад, зохицуулж ирсэн. “Бүрэн Монгол гэр” төсөл 21 аймагт гэр бэлэглэхээс авхуулаад үйл ажиллагаагаа цааш үргэлжлүүлнэ.

Нэмж хэлэхэд, ямар нэгэн сайн үйлсийн ард хардлага дагаж байдаг. “Зорилго нь юу вэ. Улс төрд орох гээд байгаа юм уу” гэж асуудаг. Би Монгол Улсын аварга цолтой хүн. Монгол түмний хайр, хүндлэл надад хангалттай. Тиймээс улс төрд орох бодол байхгүй” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button