УЛС ТӨР
Б.Энхбаяр: 267 хэрэг хэрэгсэхгүй болсон. Ял завшсан уу, эсвэл хэлмэгдсэн байсан уу

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Анхан болон давж заалдах, дээд шүүхээс өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийт 267 хэрэг буцаагдаж, хэрэгсэхгүй болсон. Гэмгүй байсан хүмүүсийг шийтгэсэн үү, эсвэл гэмтэй хүмүүс ял завшсан уу гэдэг асуулт байгаа юм. Буцаах заалтыг ашиглаад хүнийг хэлмэгдүүлж, эсвэл хэрэгтэнд ял завшуулж, эсвэл мөрдөн байцаалтад байгаа гээд хүнийг шантаажлаад байна гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.