Нийгмийн

"Жаст”-ын Батхүүг есөн жил шалгалаа. Буруутай бол яллаад буруугүй бол явуулаач”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Сүүлийн 17, 18 жил Монголд мөнгө угаах хэргээр ял авсан нэг ч хүн алга. Та нар мөнгө угаах гэмт хэрэгтэйгээ тэмцэж чаддаггүй юм байна шүү дээ гэдэг. Хууль шүүхийн систем шударга ажиллаж байгаа юм уу. Ингээд зунгааралдаад байгаад байх юм уу. Ирээдүй үедээ боломж олгохгүй юу.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Шүүх үнэн худлыг дэнслээд тас гээд л шийдвэр гаргадаг байх хэрэгтэй. Ингэвэл хүссэн хүсээгүй прокурор, цагдаа ажлаа хийнэ. Прокурорын комьютерээс ял төлөвлөсөн зүйл олддог. Бид ийм л арчаагүй байна. Шүүх хуралдааныг телевизээр нээлттэй явуулдаг болъё. Чадваргүй шүүгч, прокуророос болж нууцаар далд явагддаг.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Одоо шүүгч нь яллагч байр суурин дээр байна. Нүд ирмэхэд л алх цохиж байна. Гэтэл прокурор яллах болон цагаатгах баримтыг аль алыг нь цуглуулах үүрэгтэй. Гэтэл цагаатгах баримтыг цуглуулдаггүй. Энэ нь өөрөө хүн хэлмэгдүүлээд байна. Жастын Батхүүг есөн жил шалгаж байна. Ийм төр, ийм шүүх гэж байдаг юм уу. Буруутай бол ялыг нь өгөөд буруугүй бол явуулаач. Яагаад ингээд амьдралыг нь, бизнесийг нь үрээд төмсөгдөөд байгаад байдаг юм бэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бат инженер
Бат инженер
2021-10-14 16:02

Яагаад гэвэл хамтран оролцсон, гарын үсгээ зураг ГАнзориг мэтийг с�##�гаж авахад хүнд байгаа байх

Зочин
Зочин
2021-10-14 21:37

Хэрэг сунжруулдаг т�##�аараа монгол улс рекорд амжилтыг тасархай тэргүүлэх байх.Одоо Батхүүгийн хэргийг генессийн амжилтанд бүртгүүлэх т�##�аар хүсэлтээ гаргах хэрэгтэй.

Монгол хүн
Монгол хүн
2021-10-20 21:02

Иргэний шүүх гэж бас дампуурсан газар б.а...өргөдөл өгсөн болгонд хэрэг үүсгэж... баримт ..матери�##� огт тоож үздэггүй мөнгө өгсөн т�##�д �##�х цохиод хэдэн шүүхээр дамжуулж хаядаг шударга бус ноёлсон газар б.а даа...яана даа..шүүхийн тогтолцоог

Холбоотой мэдээ

Back to top button