Нийгмийн

Х.Нямбаатар: Гэр бүлийн хүчирхийллийн ялын бодлогыг чангална

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын үндэсний чуулган” Төрийн ордонд болж байна.

Чуулганаар дээрх байгууллагуудын бие даасан, хараат бус байдалд тулгамдаж буй бэрхшээл, асуудлыг судалж, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сэргээхийн төлөө шударга, хараат бус шүүх, прокурорын шинэчлэлийг хэрэгжүүлэх шийдэл, арга хэмжээг тодорхойлох юм.

Чуулганд Хууль, зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар оролцож, үг хэллээ. Тэрбээр "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр тодорхой ял шийтгэлийн бодлогуудыг чангатгахаар төлөвлөж байна. Гэмт хэргийн улмаас хохирогчдод үүссэн гэм хорын асуудлыг үнэлэх, мөнгөн дүнгээр нөхөн төлөхтэй холбоотой хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button