Нийгмийн

Зүйр үгээр цэцэрхэгчид

Манай Ерөнхий сайдуудын уран цэцэн үг, хэтийдсэн зүйрлэл нь заримдаа ч хэтэрдэг болжээ. Улс орны эдийн засгийн талаар ярихдаа элдэв зүйрлэл хэрэглэж, чамирхах нь тийм ч зохимжгүй юм.

Өмнө нь У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа Ж.Эрдэнэбатаас хэвтрийн эдийн засаг хүлээж аваад сэхээний эдийн засагт шилжүүллээ хэмээн айхтар сүржин зүйрлэж байв.

Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ коронатай холбоотой эдийн засгийн нөхцөл байдал сэргэж буйг хар дарсан зүүд мэт шөнө өнгөрч эдийн засагт үүр хаяарч байна хэмээн зүйрлэв.

Өнгөрсөн зун л гэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцинаа хийлгэ гэж уриалахдаа ковидгүй зун, маскгүй зун болгоно гэж уран цэцэн үг хэлсэн нь олон нийтэд хүлээлт үүсгэж байв. Гэвч тийм зүйл болоогүй.

Б.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-15 13:21

Ажил хэрэгч хүний яриа хоосон цэцэрхэгчийн яриа ялгаатай л байдаг. Элбэгээ гэж нэг хоосон цэцэрхэгч байлаа,

Зочин
Зочин
2021-10-15 13:43

Чөмөгөө дундарт�##� , шүдгүй арслан, зориг эс хүрэвээс ухаан үл хүрнэ, хүн засаглахгүй хууль засна

Холбоотой мэдээ

Back to top button