УЛС ТӨР

ТАНИЛЦ: Шинэхэн гишүүд хэр баян бэ

Хэнтий болон Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгууль дуусч, МАН-аас нэр дэвшигч Ц.Идэрбат, Э.Батшугар нар саналаараа илүүрхэж, УИХ-ын гишүүнээр сонгогдлоо. Тэдний ХОМ-ийг та бүхэнд танилцуулж байна.

Э.Батшугар:

Тэрбээр 93 сая төгрөгийн өөрийн орлоготой ба гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 611 сая байна. 100 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн нэг орон сууц, 324 сая төгрөгийн тээврийн хэрэгсэл буюу мотоцикль, туулах чадвар өндөр нэг жийп, ланд-200 машинтай, 87 сая төгрөгийн хадгаламжтай. Мөн хоёр тэрбум төгрөгийн зээлтэй аж. Малгүй, газаргүй үнэт эдлэлгүй гэж мэдүүлжээ. 15 компанид хувьцаа эзэмшдэг.

Ц.Идэрбат:

Жилийн орлого нь 22 сая бол гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 40 сая төгрөг аж. Нийтийн нэг орон сууцтай, нэг хашаа байшинтай, үйлчилгээний зориулалтаар ашигладаг хоёр обьект, нэг малын өвөлжөөтэй аж. Түүний дээрх үл хөдлөх хөрөнгийн үнэлэмжийн хэмжээ нийтдээ 226 сая төгрөг болжээ. Тэрбээр мөн 24 саяар үнэлэгдэх Тоёото Лексус маркын нэг машинтай. 80 сая төгрөгийн үнэ бүхий хурдан удмын 20 адуу, 30 үхэртэй.

07 га нэг газар, өмчлөх хэлбэрийн 700 м2, 900 м2 тус, тус гурван газартай байна. Түүний газар нийт 24 сая төгрөгөөр үнэлэгдэх аж. 15 сая төгрөгийн хадгаламжтай, 58 сая төгрөгийн авлагатай. Хэнтий ТВ-ийн 56 хувийг эзэмшдэг байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

2 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button