Нийгмийн

DOOGEE: Эхлэл брэнд манай утсыг хуулбарлаагүй

Эхлэл брэнд БНХАУ-ын Хонг Конгоос ирсэн DOOGEE X96 Pro утсыг хуулбарласан гэх мэдээллийг хятадын талаас үгүйсгэж, мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд:

Сайн байна уу. Танд болон танай хамт олонд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай байгууллага нь Монголын “Эхлэл Брэнд” ХХК -тай хамтран ажиллаж байсан бөгөөд хамтын ажиллагаандаа сэтгэл хангалуун байдаг.

HULAN21 төслийн эцсийн үр дүн болох HULAN21 PLUS нь БНХАУ-ын Хонг Конгоос ирсэн DOOGEE X96 Pro утсыг хуулбарласан гэх мэдээллийг бид эрс үгүйсгэж байна. Бид олон улсын OEM/ODM стандартын хүрээнд “Эхлэл”-тэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан ба албан ёсны гэрээний үндсэн дээр хамтран ажилладаг.

“Эхлэл”-тэй нь зохих төлбөрийг төлж, дараа нь HULAN21 PLUS -ийн үндсэн их бие ба арын хүрээг захиалсан. Манай байгууллагатай маш олон улс орны брэндүүд энэхүү зарчмын барьж хамтран ажилладаг бөгөөд энэ нь олон улсын үйлдвэрлэл, хамтын ажиллагааны чухал зарчим юм.

Нэмж дурдахад гомдлын мэдээллээр HULAN21 PLUS нь ижил програм хангамжтай эсвэл ижил төстэй бүрэлдэхүүн хэсгүүдтэй гэсэн нь худал болохыг үүгээр мэдэгдэж байна. HULAN21 PLUS нь X96 Pro гар утаснаас олон талаараа өөр бөгөөд интерьер дизайн, програм хангамж, SDK орчуулга, серийн дугаар, бүртгэл, зөвшөөрөл зэргээрээ ялгаатай.

Түүнчлэн хэрэглэгчийн итгэмжлэлийг таних зэрэг онцлог шинж чанаруудаараа эрс өөр юм.Тиймээс үл ойлголцлыг арилгахын тулд манай компаниас энэхүү албан ёсны захидлыг хүргүүлж байна.Бид “Эхлэл Брэнд” ХХК-тай ажиллахдаа үргэлж баяртай байдаг бөгөөд цаашид урт хугацаанд үр дүнтэй хамтран ажиллахад бэлэн байна.

Баярлалаа,

Хүндэтгэсэн,

Жим Зэнг,

SHENZHEN KVD COMMUNICATION EQUIPMENT LIMITEDWebsite: www.doogee.cc

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Нэг сэтгэгдэл

  1. Ха ха юу гээд л МАНАЙ ГОЛОГДОЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХУЛАН ГЭХ НЭРЭЭР ЗАРЖ БАЙГАА ЮМ АА гэж хүлээн зөвшөөрөх вэ?

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button