Нийгмийн

БАРИЛГАЧИД: Бид олон сая төгрөгийн өрөнд орж, ажилчдаа цалинжуулж чадахгүй болоод байна

Барилгачид Сангийн яамны гадна жагсаж байна. Энэ үеэр барилгачдын төлөөлөл байр сууриа илэрхийллээ.

“Барилгачдаас болж барилгын материалын үнэ өсөөгүй. Ковид цар тахлаас болсон. Одоо хил хаалттай, хэд хоног хаагдах нь тодорхойгүй байна. Цаашид барилгын материалын үнэ нэмэгдэнэ. Бид барилгаа барих ямар ч боломжгүй боллоо. Барилгын материалын үнийн өсөлтийн зөрүүг 2022 оны төсөвт тусгаж өгөхийг хүсэж байна. Б.Жавхлан сайдаа үүнийг шийдэхгүй бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй 1100 гаруй барилга балгас болж үлдэх нь. Татвар төлөгчдийн мөнгө үүнээс чинь болоод үнэгүйдэх гээд байна. Яагаад хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх тал дээр анхаарлаа хандуулахгүй байгаа юм бэ. Б.Жавхлан сайдаа та гарч ирээд уулзаач ээ. Албан тушаалтнуудаа бидэнд рүү битгий явуул. Зөвхөн та өөрөө уулз. Үнийн өсөлт түр зуурынх гэж ямар судалгааны үндсэн дээр хэлсэн юм бэ. Өөрийнхөө үзэл бодол, зөн совингоор үнийн өсөлт түр зуурынх гээд хэлчихсэн юм уу. Үүнийхээ судалгаа, тооцооллыг бидэнд танилцуулаач. Барилгачид үүнээс цааш тэвчихгүй нь. Үүнээс цааш тэмцлийн өөр хэлбэрт шилжинэ.

Бид одоо олон сая төгрөгийн өрөнд орж, ажилчдаа цалинжуулж чадахгүй болоод байна. Цаашид энэ байдлаараа байгаад байвал барилгын компаниудын 70-80 хувь нь дампуурах нь” хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
нэрээ бодоорой
нэрээ бодоорой
2021-10-18 22:05

Т�##�бай дээр очиж Жавхлантай дуу хоолойгоо нэгтэг. Тодруулбол хүчээ нэгтэг,энд тэнд тархай бутархй явж зовлон тоочоод амжилт олохгүй ээ. Эрхэмүүд янз янзийн ов мэхээр хуурахаа муухан мэднэээ. Төр да�##�аа л гэх ч даасан чинээний татасыг тухайн аж ахуйнуудад өгөх хэрэгтэй ш дээ. Ур,ус,цахилгааны үнийг тэглэллээ гэж Хүүк сүр дуулийнтай зарлаж Бадамсүрэнг мөнгө гарга гэж сүрийг үзүүлсэн ч Өнөөдөр Эрдэнэтээс мөнгө гаргасан нь юу л бол. Хардаж байна.

Холбоотой мэдээ

Back to top button