НИЙГЭМ

П.Дэлгэрнаран: Э.Батшугар, Ц.Идэрбат нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцлоо

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран мэдээлэл хийлээ. Өчигдөр УИХ-ын 18, 28-р тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт болсонтой холбогдуулж, тус байгууллагаас сонгуулийн нийт дүнг танилцуулав.

П.Дэлгэрнаран “18-р тойрогт Ц.Идэрбат нийт саналаа өгсөн сонгогчдын 73.03 хувийн саналыг авсан. Харин 28-р тойрогт Э.Батшугар 51.22 хувийн саналыг авсан. Ингэснээр тэднийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, үнэмлэх олгосон. Уг дүнгийн дагуу батлагдсан тогтоолыг УИХ-д өргөн барина” гэлээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчид зарим асуудлыг тодруулав.

-Нөхөн сонгуулийн ирц хангалтгүй байсан шалтгааныг юу гэж үзэж байна вэе

-Ирц муу байгаа шалтгааныг ганц Сонгуулийн ерөнхий хороо биш системийн түвшинд задалж, судлах хэрэгтэй. Олон талын шалтгаан байгаа гэдгийг бид ойлгож байна. Сонгуулийн дүнгийн дараа холбогдох хууль тогтоомжуудыг авч үзэж, илүү боловсронгуй болгох ажлыг хийх шаардлагатай гэж бодож байна.

-Санал хураалтын өдөр цагдаагийн байгууллагад ирсэн гомдол, мэдээллүүдийг танилцуулаач?

-Аравдугаар сарын 10-ны өдрийн санал хураалтын өдөр багагүй санал, гомдлууд цагдаагийн байгууллагад ирж, шалгагдсан. Харин 16-ны өдөр ямар нэг гомдол, мэдээлэл ирээгүй.

Уг асуултад СЕХ-ны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ нэмэлт хариулт өглөө.

Тэрбээр “Нөхөн сонгуулийн 10 болон 16-ны өдөр болсон санал хураалтын үеэр нийт 62 дуудлага, мэдээлэл ирсэн. Сонгуулийн ерөнхий хорооны хувьд хууль тогтоомж зөрчсөн эсэхийг шийдвэрлэх эрхгүй байдаг. 17-ны өдрийн байдлаар тэдний нэгээс бусдыг нь шийдвэрлэж дууссан байна. Мөнгө тараасан гэх мэдээлэл хүлээж авсан. Түүнийг шалгаад, зөрчлийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button