УЛС ТӨР

“Н.Ганибал, Ж.Батсуурь нарыг намаас дөрвөн жилээр хасах сахилгын шийтгэл оногдуулж байна”

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийлээ.

Тэрээр дахин хоёр гишүүнээ намаас хасаж байгаагаа мэдэгдлээ.

Энэ тухай “Эрх баригчдад хариуцлага тооцохоор ажиллаж байна. Н.Ганибал, Ж.Батсуурь нар нь намын эсрэг удаа дараа үйлдэл гаргасан тул намын гишүүнээс дөрвөн жилээр хасах сахилгын шийтгэл оногдуулж байна. Ингэснээр АН-ын бүлэг өнөөдрөөс 8 гишүүнтэй боллоо. Цаашид наймуулаа үргэлжилж ажиллана. Намаас хасах шийдвэрийг Үндсэн дүрмийн хорооноос гаргаж намын удирдлага баталсан. Мөн нөхөн сонгуулийн талаар байр сууриа илэрхийлье. Монгол улсын сонгууль 50 хувиас дээш хүн санал өгч байж ард түмнийг төлөөлөх хүн сонгогддог. Гэтэл Хэнтийн нөхөн сонгууль 46, Сонгинохайрханых 48 хувьтайгаар өндөрлөлөө” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-10-18 11:46

Ene namd chini hun uldej bgaamuu ooriigoo haschihvii dee

Хүн
Хүн
2021-10-18 13:21

Өөрөө хусуулчихсан юм бишүү их оодороод эргүүтээд байсан чинь ккк

Холбоотой мэдээ

Back to top button