Нийгмийн

МҮБХ: Бөхчүүдийн допингийн хариу бүгд ирсэн эсэхийг манайх мэдэхгүй

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос допингийн шинжилгээний талаар тайлбар хийжээ. Тус мэдэгдэлд:

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос сүүлийн өдрүүдэд допингийн шинжилгээний талаар зарим бөх сонирхогчид, сэтгүүлч гэх нөхдийн гаргаад байгаа мэдээлэлд дахин хариу тайлбарыг хүргүүлж байна.

МҮБХ-ноос 2021 оны 8-р сарын 17-ны өдөр зохиогдсон 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн болон өөрсдийн саналаар шинжилгээ өгсөн 18 бөхийн шинжилгээний хариуг Олон улсын Допингийн эсрэг байгууллагын /WADA World Anti-Doping Agency/ журамд заасан заалтуудын дагуу Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас хүлээн авах, хүлээн авахдаа бүх хариуг ирсний дараа нэгтгэж авах саналаа өгсөн бөгөөд одоогоор хариуг хүлээж байгаа болно.

МҮБХ шөвгөрсөн 16 бөхийн төлбөрийг 2021 оны 8-р сарын 17-ны өдөр, мөн өөрсдийн зардлаар шинжилгээ өгсөн хоёр бөхийн төлбөрийг 18-ны өдөр буюу нийт 29,098,800 төгрөгийг МҮДЭБ-ын харилцах банкны данс руу шилжүүлсэн болно. Тус байгууллага нь Олон улсын Допингийн эсрэг байгууллагын итгэмжилсэн БНСУ-ын Сөүл хот дахь лабораторитай ямар гэрээтэй, биднээс авсан шинжилгээний төлбөр тооцоог тус лаборатори руу шилжүүлдэг эсэх, эсвэл ямар нэгэн хөнгөлөлт дэмжлэгийн дагуу хугацааны хувьд олон сар шинжилдэг талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дээрх шинжилгээг аваад байгаа МҮДЭБ-аас МҮБХ авах боломжгүй байгаа болно.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button