Нийгмийн

Д.Ганибал: Бүлгийн гишүүн өөрөө хүссэн тохиолдолд бүлгээс гардаг

АН-аас хөөсөн гэх Ж.Батсуурь, Н.Ганибал, Ц.Туваан нарын гишүүд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга Н.Ганибал “Бүлгийн хурлаар шийдвэр гаргалаа. УИХ-ын тухай хуулийн дагуу АН-ын бүлгийн үйл ажиллагааны дагуу УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг бүлгийн даргын үүрэгт ажлаас чөлөөллөө.

Бүлгийн даргын албан тушаалыг бүлгийн дэд дарга Н.Ганибалд шилжүүлэх шийдвэр гаргалаа. Өнөөдөр манай бүлэг 13-уулаа болоод байгаа. Гишүүн бүлгээс гарах, шинээр орох бүх асуудлыг УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр тодорхой заасан. Бүлгийн гишүүн өөрөө хүсэлтээ өгсөн тохиолдолд бүлгээс гарна. Бусад тохиолдолд хэн нэгэн иргэн, бүлгийн дарга зарласнаар бүлгээс гарахгүй.

УИХ-ын гишүүдийн бүрэн эрх, гаргаж байгаа шийдвэр гэж байгаа. Бүлгээс хөөдөг асуудал өмнө нь байсан юм билээ. Үүнийг хуулиар хаагаад өгсөн. Бүлгийн гишүүнийг хасах бол энэ тухайгаа УИХ-ын даргад бичгээр мэдэгдэнэ гэж заасан.

АН-аас сонгогдсон албан ёсны 11 гишүүнээс өнөөдөр долоо нь хуралдаад, албан ёсны шийдвэрээ гаргаж байна. Д.Ганбатыг бүлгээс хөөгөөгүй. Бүлгийн даргаас нь буулгасан" гэлээ.



Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button