Нийгмийн

О.Цогтгэрэл: Ардчилсан гэсэн шошго наачихаад гишүүдээ хөөдөг хэсэг бүлэг хүмүүс боль

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат өнөөдөр мэдээлэл хийж УИХ-ын гишүүн Н.Ганинбал, Ц.Туваан, Ж.Батсуурь нарыг намын бүлгээс хөөж буйгаа мэдэгдэв. Ингээд дараа нь АН-ын бүлэг хуралдаж, Д.Ганбатыг АН-ын бүлгийн даргаас чөлөөлөв.

Үүсээд байгаа асуудлаар тус намын гишүүн О.Цогтгэрэл хэлэхдээ “ Ардчилсан гэсэн шошго наачихаад гишүүдээ хөөдөг хэсэг бүлэг хүмүүс болимоор байна. Сүүлийн үед хэчнээн ч хүнийг хөөчихөв. Тэдэнд ийм эрхзүйн чадавх байхгүй ээ. Иргэн С.Эрдэнэ, хуульч О.Баасанхүү гэх хүмүүс Ж.Батсуурийг хөөж байгаа гэнэ. Гэтэл энэ хүн 1990 оноос хойш аймагтаа найман удаагийн сонгуулийн долоод нь ялалт байгуулсан. Сүхбаатар аймагт улс төрийн нөхцөл амаргүй цаг үед АН-ын үзэл баримтлалыг хамгаалж байсан хүн.Энэ хүнийг хөөчихвөл АН-д юу үлдэх юм” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button