Нийгмийн

Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ой тохиож байна

Монгол Улс 1961 оны аравдугаар сарын 27-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын 101 дэх гишүүнээр элссэн. Туурга тусгаар улс гэдгээ дэлхийн түвшинд тунхаглан зарлаж, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсны 60 жилийн ой энэ онд тохиож байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллага нь 1945 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан. НҮБ нь олон улсын энх тайван, аюулгүй байдал, эдийн засаг, нийгэм, соёл болон хүмүүнлэгийн шинж чанартай олон улсын асуудлыг шийдвэрлэх, хүний эрх, үндсэн эрх чөлөөг хүндэтгэх явдлыг хөхиүлэн дэмжиж, хөгжүүлэх талаар олон улсын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх Засгийн газар хоорондын байгууллага юм.

Энэхүү ойтой холбогдуулан Гадаад харилцааны яам, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар хамтран аравдугаар сарын 20-27-ны өдрүүдэд “НҮБ-ын 7 хоног” арга хэмжээг зохион байгуулах бөгөөд энэ талаар  ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, НҮБ-ын Суурин зохицуулагч Т.Мишра нар  хэвлэл мэдээллийнхэнд өнөөдөр мэдээлэл өглөө.

“НҮБ-ын 7 хоног”-ийн хүрээнд Баянзүрх ууланд мод тарих, НҮБ-д элссэний 60 жилийн ойн гэрэл зургийн үзэсгэлэн, гэрэл зургийн цомгийн нээлт, “Загвар НҮБ” хуралдаан, эрдэм шинжилгээний бага хурал зэрэг олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button