ДЭЛХИЙНийгмийн

Сансарт ниссэн анхны кино баг хоёр долоо хоногийн зургаа дуусгаад дэлхийд газарджээ

Жүжигчин Юлия Пересильд, найруулагч Клим Шипенко нар Олон улсын сансрын станцад хоёр долоо хоногийн зураг авалт хийснийхээ дараа сансрын нисэгч Олег Новицкийн хамт дэлхий рүү буцан иржээ.

Олон улсын сансрын станцад уран сайхны киноны зураг авах баг “Союз МС-19” хөлгөөр тойрог замд гараад байсан юм. Кино багийн бүрэлдэхүүнд жүжигчин Юлия Пересильд, найруулагч Клим Шипенко, сансрын нисэгч Антон Шкаплеров нар багтсан бөгөөд “Вызов” нэртэй киноны зарим зургийг Олон улсын сансрын станцад аваад буцсан нь энэ аж.

Зохиолын дагуу гол дүр болох зүрхний мэс засалч сансрын нисэгчдийн нэгэнд нь жингүйдлийн нөхцөлд зүрхний мэс засал хийхээр яаралтай очдог ажээ. Кино баг ОУСС-д 12 хоногийг өнгөрүүлснийхээ дараа буюу аравдугаар сарын 17-нд сансрын нисгэгч Олег Новицкийн хамт “Союз МС-18” хөлгөөр эх дэлхийдээ буцаж ирэх товын дагуу газарджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2021-10-18 20:44

ХАХА ОРОСУУДЫН СОЛИОРОЛ БҮР САНСАРТ ХҮРЛЭЭ ХАХАХА

Холбоотой мэдээ

Back to top button