Нийгмийн

Банкны дансаа ашиглан мөрийтэй тоглоом тоглуулж буй иргэдийн гүйлгээг хязгаарлана

Эрүүгийн цагдаагийн албанаас цахим мөрийтэй тоглоомтой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганчулуун хэлэхдээ "Өдөрт дунджаар 1000 гаруй харилцагчийн дансыг ашиглан 2000 орчим мөрийтэй тоглоомтой холбоотой гүйлгээ хийгдэж байгаа гэх судалгаа гарсан.

Тиймээс УПЕГ, Монгол банк, ХХЗХ, ЦЕГ хамтран арилжааны банкны данс ашиглан цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулж байгаа этгээдүүдийн үйлдлийг таслан зогсоохоор хамтран ажиллаж байна.

Мөн арилжааны банкны дансаа ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж, тоглодог байдлыг таслан зогсоож, энэ төрлийн гүйлгээ хийж буй иргэдийн дансыг хуулийн хүрээнд хязгаарлалт тогтоож шалгаж байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-18 18:55

chi ehleed avilgachid,luivarchidtaigaa temtseed amjilt ol daraa ni ter yanz buriin togloom togloj baigaa humuusteigee uchraa ol,esvel tednii mungiig huraaj avch karmaalah ni uurt chini ashigtai bn uu

Холбоотой мэдээ

Back to top button