Нийгмийн

Төмөрийн Рэгзэнгийн эмчилгээнд зориулсан "Амидурал” хандивын үзэсгэлэн болно

Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн зураач, уран бүтээлч, багш Төмөрийн Рэгзэн бөөрний архаг дутагдалд орж хоёр жилийн турш диалезийн аппаратад байгаа аж. Одоогийн байдлаар хоёр бөөр нь 95 хувь ажиллагаагүй болж, зүүн бөөрөнд нь хавдар илэрч бусад эд эрхтэнд гэмтэл учруулж эхэлжээ.

Боломжит эмчилгээг судалсны эцэст Солонгос улсын эмнэлэг түүнийг яаралтай бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орох боломжтой гэсэн хариу өгсөн байна. Түүний бөөрний донор, өөрийнх нь эмчилгээ асаргааны зардал 300 сая төгрөг болох аж. Иймд гэр бүл, шавь, найз нөхдийн зүгээс "Амидурал” хандивын үзэсгэлэн зохион байгуулж байна.

Үзэсгэлэнд:

  • Төрийн соёрхолт Ц.Энхжин
  • Төрийн соёрхолт, МУГЗ Ш.Чимэддорж
  • МУГЗ Ц.Мөнхжин
  • МУГЗ А.Очирболд
  • МУСГЗ Д.Гунгаа
  • МУЭ-ийн ерөнхийлөгч Б.Төмөрбаатар
  • түүний багш Л.Бумандорж
  • мастер Т.Одон гэх мэт 80 гаруй уран бүтээлч оролцож байна.

Хандивын үзэсгэлэн аравдугаар сарын 25-нд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дэлгэгдэх бөгөөд 100 хувь түүний эмчилгээний зардалд зарцуулагдана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button