Нийгмийн

Тамирчны сахилга хариуцлага, нийгэмд үлгэрлэж буйтай нь уялдуулж шагнал олгоно

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн ахалж ажилласан Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийн талаар шалгаж санал дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн тайланг өнөөдрийн БСШУСБХ-оор хэлэлцлээ. Тайланг Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулсан юм.

Тэрбээр “Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал хүргүүлэх, биеийн тамир, спортын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, салбарын хэмжээнд тулгамдаж байгаа асуудлуудыг тодорхойлох, Биеийн тамир, спортын салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар шалгаж, цаашид авах арга хэмжээний талаарх санал, дүгнэлт боловсруулж, тулгарч байгаа бэрхшээлтэй асуудлыг тодорхойлох чиглэлээр ажилласан” хэмээн онцлов.

Хуралдаанаар Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар баталлаа.

Уг тогтоолоор Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тодорхой арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгов.

Тухайлбал, Биеийн тамир, спортын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд биеийн тамир, спортын чиглэлээр тусгагдсан зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг хангаж ажиллах,

Биеийн тамир спортын тухай хуулинд заасны дагуу спортын холбоодын баталж мөрдүүлж буй тамирчны ёс зүйн дүрмийг шинэчилж ёс зүйн алдаа зөрчил гаргасан тамирчин, дасгалжуулагч, шүүгчдэд ногдуулах хариуцлагыг тодорхой болгох;

Олимп, дэлхийн тэмцээнүүдэд амжилт гаргасан тамирчдад олгож буй шагнал урамшууллын бодлогыг хүртээмжтэй болгох, тамирчны сахилга хариуцлага, нийгэмд үлгэрлэх байдалтай нь уялдуулж олгох байдлаар өөрчлөх арга хэмжээ авч хэрэгжүүлэх зэрэг асуудлыг тусгажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Unshigch
Unshigch
2021-10-20 09:54

Monhtsetseg gishuunii usiig ayataihan zasaach

Холбоотой мэдээ

Back to top button