УЛС ТӨР

П.Баасанжав: Д.Хаянхярвааг баривчлан мөрдөн байцаалт явуулж буй нь хууль бус

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Прокурорын зөвшөөрлийн дагуу өчигдөр орой /2021.10.18/ “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Д.Хаянхярваагийн хувийнх нь өрөөнд нэгжлэг хийж 48 цагийн хугацаатай саатуулсан билээ.

Тэгвэл Д.Хаянхярваагийн өмгөөлөгчөөр П.Баасанжав ажиллаж байгаа бөгөөд байр сууриа илэрхийлсэн байна.

Тэрбээр, “Миний хувьд Д.Хаянхярвааг сэжигтнээр баривчилсан тогтоолтой танилцаагүй байна. Мөрдөгч прокурортой уулзаж тогтоолтой танилцах хүсэлт тавихад материалыг шүүхэд хүргүүлсэн гэдэг хариултыг өгсөн. Маргааш шүүх хурлыг хийхээр товлосон талаар шүүхээс сая мэдэгдлээ. Прокурорын байгууллагаас “Эрдэнэс Монгол” ХХК-иас 2019 онд зарласан даатгалын үйлчилгээний худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлаар шалгаж гэр албан тасалгаанд нь хийсэн нэгжлэгээр мөнгө илэрсэн тул худалдан авах ажиллагаанд шалгарсан аж, ахуй нэгжээс авлига авсан байж болзошгүй тул баривчилсан гэж мэдээлсэн байна. Д.Хаянхярваа нь 2019 онд УИХ-ын гишүүн байсан. 2020 оны аравдугаар сарын 12-ны өдөр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр гүйцэтгэх захирлаар томилогдсон. Гэтэл 2019 оны худалдан авах ажиллагаа түүнээс авлига авсан гэж баривчлан мөрдөн байцаалт явуулж буй нь хууль бус гэж үзэж байна. Д.Хаянхярваа захиралтай өөртэй нь уулзахад 2019, 2020 оны худалдан авах ажиллагааг дотоод аудитаар шалгаад илэрсэн зөрчлүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж уг зөрчлийг шалгуулахаар материалуудыг 2021 оны аравдугаар сарын 08-ны өдөр АТГ-т албан бичгээр хүргүүлсэн. Гэтэл намайг хорьж шалгаад байгааг ойлгохгүй байна. Би хууль бус шийдвэр гаргаагүй гэж байна лээ” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button