НийгмийнУЛС ТӨР

“Оюуны өмчийн газар”-ын даргаар Г.Элбэгсайханыг томилжээ

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийж байгаа аж.

Оюуны өмчийн газрын даргаар Г.Элбэгсайханыг томилсон байна.

Тэрбээр өмнө нь Хуульзүй, дотоод хэргийн яамны дэд сайдаар ажиллаж байсан юм.

Г.Элбэгсайханы хувьд эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн салбарт 18 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, газрын дарга, Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хэлтсийн дарга, газрын дарга, дэд дарга, Тэргүүн дэд даргаар ажиллаж байсан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button