Нийгмийн

Дипломат албаа машин зарахад ашигласан гэх Д.Мөнх-Эрдэнийн хэрэг “хөдөлж” эхэлжээ

 Өнгөрсөн 2019 оны зурагдугаар сард Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг Засгийн газрын хуралдааны шийдвэрээр эргүүлэн татсан байдаг. 2016 оны нэгдүгээр сард Засгийн газрын тогтоолоор тус албан тушаалд томилогдсон Д.Мөнх-Эрдэнэ нь албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа өөрийн дипломат эрх ямба, дархан эрхээ урвуулан ашиглаж өндөр үнэтэй автомашин БНХАУ-д татваргүйгээр удаа дараа нэвтрүүлсэн хэрэгт холбогдсон юм.

 ДТГ-ын дипломат ажилтан, албан хаагчид суугаа орондоо нэг удаа татваргүйгээр автомашин оруулах эрхтэй байдаг юм байна. Гэвч Д.Мөнх-Эрдэнэ энэ эрхээ давуулан эдэлж, тансаг зэрэглэлийн автомашиныг удаа дараа хятад иргэдэд борлуулсан байдаг.

Тэгвэл түүнд холбогдох хэргийг АТГ-аас хоёр жил гаруйн дараа л яллагдагчаар татах саналаа прокурорт хүрүүлжээ.

Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэ энэ асуудлаараа Засгийн газрыг, тодруулбал, тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нарыг шүүхэд өгсөн бөгөөд гурван шатны шүүх хурлаар түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

2 Сэтгэгдэл

  1. Бантангийн эзэн шүү. Хамгийн хэрэгтэй үед яг хэрэгтэй юм шиг дугрч байгааа юм шиг жүжиглээд ч байгаа юм шиг улс төрч юмдаг уу даа

  2. СҮҮЛИЙН ҮЕД ЦОР ЦОР ГЭЭД БГАА УЧРААС НОМХОРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ АВАХ НЬ ДЭЭ КК. МАНАЙ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮНЭН ДҮР ТӨРХ ИЙМ ШДЭЭ. ДАНДАА ЗАХИАЛГААР АЖИЛЛАДАГ.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button